Аяллын онцлог:
Нэг нислэгээр Турк улсын 3 хот болох Антальяа, Памуккале , Истанбулаар аялах боломжтой.
Хөтөлбөр
Аяллын баг Улаанбаатараас өглөөний 08:00 цагийн OM 161 рейсийн нислэгээр Истанбулыг зорин тив алгасан ниснэ. /06 цагт онгоцны буудалд ирсэн байх/ Туркийн цагаар өдрийн 12:30 цагт Истанбул хотод бууна. 17:50 цагийн ТК2432 нислэгээр Истанбул хотоос далайн эргийн үзэсгэлэнт хот болох Анталья руу ниснэ. 19:05 цагт Антальяд буун хил гааль нэвтэрсний дараа турк дахь хөтөч, зохион байгуулагч нар тосон хүлээн авч урт замын алжаалаа тайлан буудалдаа байрлан амарна. Зочид буудал нь далайн эрэг дээр байрлах өөрийн эзэмшлийн далайн эрэг дээрх наран шарлагын газар, мөн дотор болон гадна бассейнтай.
Өглөөний цайны дараа Газар дундын тэнгисийн эрэг дээр орших аялал жуулчлалын төв Анталья хотоор аялах болно. Анталья хотын төв талбай , Хуучин хот, Дуден хүрхрээ үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа томоохон худалдааны төвүүдээр явж худалдаа арилжаа хийх, Оройн хоол буудалдаа иднэ.
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор буудалдаа амрах эсвэл далайн эрэгт амрах, бассейндаа сэлж амрах зэргээр амрах боломжтой. Унаа болон хөтөч үйлчлэхгүй.
Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд Памуккале явна. Өдрийн хоолоо Турк хоолны газарт зооглоно. Памуккале хотын нэгэн нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах амтат дарсны үйлдвэр болон дэлгүүртэй танилцана. Памуккалед ирээд өрөөгөө хүлээж авсны дараа оройн хоолоо иднэ. Бидний тухлан амрах буудал нь эрүүл мэндэд хэрэгцээтэй эрдсээр баялаг байгалийн халуун рашаантай тул орж,аяллын алжаалаа тайлан амарна.
Өглөөний цайны дараа дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн алдарт Ариун хот хэмээх “Hierapolis- Pamukkale”-д зочилно. Энд МЭ-200 онд баригдсан 20,000 суудал бүхий театр, Анталийн эртний булш бунханууд, Ромын үеийн уран барилгын тууриас гадна чулуужсан цохио бүхий өвөрмөц тогтоц бүхий хүний биед хэрэгцээтэй эрдэсээр баялаг халуун рашаан зэрэг байдаг. Аялагч та байгалийн гайхамшигт тогтоц болох үзэсгэлэнт шохойн чулуун бүтэцтэй цагаан цохионы дэргэд нүд сэтгэлээ баясган амарна. Мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно. Өдрийн хоолоо нутгийн ресторанд идсэний дараа хөвөн даавуун эдлэлийн үйлдвэр, дэлгүүр орно. Денизли хот нь хөвөнгийн тариалалтаараа дэлхийд алдартай ба хөвөн давууны хөнгөн үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон байдаг.
Анхаарах зүйлс: Агаарын бөмбөлгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагаас буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. /Агаарын бөмбөлгийн үнэ – 180 доллар/.
Өглөөний цайны дараа бид Денизли хотын нисэх онгоцны буудал явж, 08:35-ийн TК2577-р рейсийн нислэгээр Истанбул хотруу ниснэ /1 цаг ниснэ/. Өдрийн хоолны дараа нь Хар тэнгис болон Мармарын тэнгисийг зааглах Ази Европыг холбосон Босфорын хоолойгоор зугаална. Мөн 17-р зууны үеийн Туркийн уран барилгын өвөрмөц төрхийн илэрхийлэл болсон Гэгээн Софияагийн сүм түүнтэй зэрэгцэн орших дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Хөх сүм гэж суу алдар нь түгсэн Султан Ахметын сүмүүдийг үзэн сонирхоно мөн эртний Ромын үеийн гладиаторуудын тулааны талбар байсан, "Египетийн багана”, “Могой багана” бүхий хуучин “Ипподром” буюу одоогийн “Султан Ахметын”–н талбайгаар зочилж, дурсгалын зургаа татуулна. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор буудалдаа амрах эсвэл томоохон худалдааны төвүүдээр явж худалдаа арилжаа хийх, Туркийн алдартай халуун усны газарт орж, амарч алжаалаа тайлах, хүсвэл Араб үндэсний бэлхүүсний бүжгийг үзэж сонирхох боломжтой. Турк улс нь чанартай нэхий гутал хувцас, савхи, мөнгөн эдлэл мөн төрөл бүрийн брэндийн болон нутгийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээрээ аялагчдын сонирхлыг татаж байдаг жинхэнэ худалдаа наймааны диваажин гэж нэрлэгдсэн газар юм. Эндээс та төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор худалдан авах боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвөлгөө өгнө.
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд 10:00 цагт Истанбул хотын нисэх онгоцны буудал явж Ази Европыг холбон орших эртний түүхт Турк орноор аялсан мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн Турк улсын цагаар 14:10 цагийн ОМ 162-р рейсийн нислэгээр Истанбул хотоос Улаанбаатарын чиглэлд ниснэ.
Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд монголын цагаар өглөөний 03:30 цагт бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.
Тайлбар
Том хүн:
- 4.890.000₮
- 5.290.000₮ /ганцаараа 1 өрөөнд байрлах/
Хүүхэд:
- 4.290.000₮ /зочид буудалд ортой/
- 3.990.000₮ /зочид буудалд оргүй/
Аяллын үнэд багтсан зүйлс:
- Улаанбаатар-Истанбул- Анталья 2 талын олон улсын болон орон нутгийн нислэгийн тийз
- 5 одтой зочид буудлууд
- Аяллын турш үйлчлэх тансаг зэрэглэлийн унааны зардал
- Өглөө, өдөр, оройн хоол ,
- Уух зүйлс ALL INCLUSIVE
- Хөтөлбөр дэх үзвэр үйлчилгээний төлбөр
- Хөтөч орчуулагч
- Гадаад аяллын иж бүрэн даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
- Аялагчид хөтөлбөрт заагдсанаас бусад зүйл
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө
- Шоппинг хийх мөнгө
- Монгол болон Турк дахь ПСР шинжилгээний төлбөр
Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.