Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар
Хуваарь:

Аяллын онцлог:
Вьетнам улсын Фукуок арал дээр амрах, Vinpearl сафари паркаар зугаалах, VinWonders зугаа цэнгэлийн паркад тоглох, Вьетнам улсын нийслэл Ханой хоттой танилцах аялал

Хөтөлбөр

1-р өдөр
Чиглэл:   Улаанбаатар-Ханой-Фукуок
Үзвэр:   Фукуок арал
Хоол:   Оройн хоол

Аялагчид өглөөний нислэгээр Улаанбаатараас Вьетнам Улсын нийслэл, улс төр, худалдаа соёл боловсролын төв болох Ханой хотыг зорин Монголын агаарын тээврийн шууд нислэгээр ниснэ. Тус орон нь одоогийн байдлаар Монголчуудын аялах боломжтой цөөхөн орнуудын нэг билээ. Ханой хотод буугаад, хил гааль нэвтэрсний дараа орон нутгийн нислэгээр Фукуок арал руу ниснэ. Фукуок аралд буугаад 5 одны зэрэглэлтэй Vino Asis зочид буудалдаа байрлан амарна. Оройн хоолны дараа зочид буудлын усан сан, далайн эргээр зугаалах боломжтой.

2-р өдөр
Чиглэл:   Фукуок
Үзвэр:   VinWonders зугаа цэнгэлийн парк
Хоол:   Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Фукуок арлын нэгэн онцлох газар болох VinWonders зугаа цэнгэлийн паркт зочилж бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай цэнгэн өнгөрөөх болно. Энэхүү паркт бүх төрлийн тоглоом, усан парк, далайн аквариум, төрөл бүрийн тоглоомуудаас экстрем тоглоомнууд байхаас гадна сэдэвчилсэн гэрлийн шоу тоглолтыг үзэж сонирхох болно. 

3-р өдөр
Чиглэл:   Фукуок
Үзвэр:   Vinpearl Сафари парк
Хоол:   Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Фукуок арлын хамгийн том амьтны хүрээлэн болох Сафари руу явна. Энд та амьтны хүрээлэнгийн автобуснаас бар, заан, сармагчин, анааш, шувуу зэрэг зэрлэг болон хагас зэрлэг амьтдыг хамгийн ойроос үзэх боломжтой.

4-р өдөр
Чиглэл:   Фукуок
Үзвэр:   Фукуок арал
Хоол:   Өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өглөөний цайны дараа та бүхэн өдрийг хүссэнээрээ өнгөрөөх боломжтой. Далайн эргээр явах, казино орж тоглох, бассейнд сэлэх зэргээр өөрийн сонголтоороо өнгөрүүлнэ. 


5-р өдөр
Чиглэл:   Фукуок-Ханой
Үзвэр:   Ханой хот
Хоол:   Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд нисэх буудалд ирж бүртгэлээ хийлгэн Ханой хотын чиглэлд ниснэ. Ханой хотод ирээд DAEWOO 5* зочид буудалдаа байрлана. Өдрийн хоолны дараа чөлөөт цагтай тул та бүхэн хөтөчтэйгээ ярилцан аялж болно.


6-р өдөр
Чиглэл:   Ханой
Үзвэр:   Ханой хотын төв талбай, Хо Ши Мины бунхан, Ерөнхийлөгчийн ордон, Чуа Кот Мот буддын сүм, Номын сүм, Сэлэмт нуур, Яст мэлхийн суварга
Хоол:   Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараагаар Ханой хотын аялал эхэлнэ. Ханой хотын төв талбайгаар явж, Вьетнамын үндэсний баатар Хо ши мины бунхан болон амьдралынхаа сүүлийн жилүүдэд амьдарч байсан байр, Ерөнхийлөгчийн ордон зэргийг харна. Мөн дэлхийд Вьетнамын нэрийн хуудас нь болсон 1000 гаруй жилийн түүхтэй, усан дээрх 1,25 м диаметртэй ганц чулуун багана дээр барьсан Чуа Мот Кот хэмээх буддын сүмд зочилно. Мөн Вьетнамын анхны их сургуулийн суурь болсон өөрийн сургуулийн төгсөгч, 700 гаруй эрдэмтэн докторуудынхаа нэрсийг яст мэлхийн суурьт чулуун багананд мөнхөлсөн Ван Миеу – Куок Ты Жам хэмээх Номын сүм-д зочилж, Вьетнамын боловсрол, шинжлэх ухааны өнө эртний түүхтэй танилцана. Өдрийн хоолны дараа Ханой хотын төв цэгт байрлах Хоан Кием буюу Сэлэмт нуур-нд очиж, дунд нь орших Яст мэлхийн суварга үзэж, сонирхолтой домгийг сонсон дурсгалын зургаа татуулцгаана.


7-р өдөр
Чиглэл:   Ханой
Үзвэр:   Ханой хот
Хоол:   Өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өглөөний цайны дараа Хан зах, худалдааны төвөөр орж, худалдаа хийнэ. Вьетнамд дэлхийн алдартай брэндүүдийн үйлдвэрүүд олноор байдаг бөгөөд зүүн өмнөд Азийн худалдаа арилжааны томоохон төвүүдийн нэг билээ.

8-р өдөр
Чиглэл:   Ханой-Улаанбаатар
Хоол:   Өглөөний цай

Өглөөний цайны дараа нисэх онгоцны буудалд ирж бүртгэлээ хийлгээд дэлхийд цөөхөн үлдсэн Социалист орон болох Вьетнам Улсын түүх, соёл, хөгжил цэцэглэлт, үзэсгэлэн төгөлдөр байгалтай танилцсан аяллынхаа тухай мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн Ханойгоос Улаанбаатарын чиглэлд нисч, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Тайлбар

5 одтой зочид буудалд байрлах:

Том хүн:

  • 5.090.000₮
  • 6.490.000₮ /ганцаараа 1 өрөөнд байрлах/

Хүүхэд:

  • 4.690.000₮ /зочид буудалд ортой/
  • 4.190.000₮ /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ-Ханой-УБ олон улсын нислэгийн зардал
  • Ханой-Дананг-Ханой орон нутгийн нислэгийн зардал
  • 4 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
  • Вьетнамын виз
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • ПСР шинжилгээний зардалууд
  • Нутгийн хөтөч, жолоочийн гарын мөнгө 24 ам доллар
  • Хувийн хэрэгцээний зардал

Аяллын альбом

Аялалтай холбоотой бусад мэдээллүүд