Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар
Хуваарь:

Аяллын онцлог:
Казахстан улсын Алматы хотоор аялж Хавай усан паркт бүтэн өдрийг зугаацан өнгөрүүлэх боломжтой

Хөтөлбөр

1-р өдөр
Чиглэл:   Улаанбаатар - Алматы
Үзвэр:   Ногоон зах
Хоол:   Өдрийн хоол, Оройн хоол

Аялачид өдрийн 11:30 цагийн MR411 рейсийн нислэгээр Улаанбаатраас Казахстан улсын өмнөд нийслэл гэгдэх Алматы хотын чиглэлд нисч 13:30 минутанд жуулчдын зурх сэтгэлийг соронз мэт татах Алматы хотод бууна. Өдрийн хоолны дараа Алматы хотын төв зах буюу Ногоон захад худалдаа хийнэ.

2-р өдөр
Чиглэл:    Алматы
Үзвэр:   Панфиловын 28 цэргийн ногоон цэцэрлэг, Медеу, “Кок-Тобе” өндөрлөг
Хоол:   Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа Алматы хотын баялаг түүхийн гэрч болсон Панфиловын 28 цэргийн ногоон цэцэрлэгээр зочилж аяллаа эхлэх болно. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд та бүхэн Цогчин дуган, ногоон байгууламж, хөгжмийн зэмсгийн музей, Алматы хотын музей зэргээр зочлох боломжтой. Казах үндэсний ресторанд өдрийн хоолоо зооглосны дараа аяллаа үргэлжлүүлэн Хувьсгалын талбай, “Чимбулак” амралтын газарт агаарын дүүжин замаар очиж Алматы хотоос 25км зайд далайн түвшнээс дээш 1700 метрт байрлах дэлхийд алдартай уулын амралт “Медеу”-г өндрөөс харах болно. Мөн Алматы хотын бэлэг тэмдгийн нэг болох “Кок-Тобе” уулын оргилд агаарын дүүжин замаар 6 минут явж хүрэх болно. Эндээс та бүхэн Алматы хот, Заилийн Алатау нурууны гайхамшигт үзэмжүүдийг тольдон харах боломжтой. Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна.

3-р өдөр
Чиглэл:    Алматы
Үзвэр:   Hawaii, Miami Aquapark&Spa
Хоол:   Өглөөний цай, Оройн хоол

Өглөөний цайны дараа Төв Азийн хамгийн анхны 4 улирлын сэдэвчилсэн усан парк болох Хавай усан паркт зочилж зугаацах боломжтой. Hawaii, Miami Aquapark&Spa төв нь Алматы хотын томоохон худалдааны төвийн нэг болох Aport Mall-д байрладаг, 35000 м кв талбайтай. Америк хэв маягийн дотоод засалтай, 14 төрлийн давалгаа бүхий 2 усан сантай, хүүхэд багачуудад зориулсан тусгай хөтөлбөртэй зэрэг олон давуу тал, онцлогтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

4-р өдөр
Чиглэл:   Алматы
Үзвэр:   Чарын каньон
Хоол:   Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа 12 сая жилийн настай, байгалийн өвөрмөц тогтоц бүхий Чарын каньоны зүг хөдөлнө. Чарын каньон нь Чарын гол дагуу Алматагаас зүүн тийш 200 км зайд, Хятадын хилийн ойролцоо байрладаг. Хавцлын урт нь ойролцоогоор 154 км. Өнгө, хэлбэр дүрс, байгалийн үзэмж нь Америкийн Гранд Каньоныг санагдуулам үзэсгэлэнтэй.

5-р өдөр
Чиглэл:   Алматы - Улаанбаатар
Хоол:   Өглөөний цай

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай. 13:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудалд ирж бүртгэлээ хийлгээд Казахстаны өмнөд нийслэл Алматы хотоор хийсэн аяллын мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн 15:00 цагийн MR412 рейсийн нислэгээр Улаанбаатарын чиглэлд ниснэ. Орон нутгийн цагаар 20:40 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд бууж аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Тайлбар

4 одтой зочид буудалд байрлавал:

Том хүн:

  • 3.990.000
  • 4.490.000 /Ганцаараа нэг өрөөнд байрлах бол/

Хүүхэд:

  • 3.990.000 /Зочид буудалд ортой/
  • 3.090.000 /Зочид буудалд оргүй/

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • 4 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
  • Улаанбаатар-Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийз
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Чөлөөт өдрийн хоолны зардал
  • ПСР шинжилгээний зардалууд

Аяллын альбом

Аялалтай холбоотой бусад мэдээллүүд