Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар
Хуваарь:

Аяллын онцлог:
Турк улсын Анталья, Каппадокиа, Истанбул 3 хотоор аялах. Агаарын бөмбөлгөөр хөөрөх аялал

Хөтөлбөр

1-р өдөр
Чиглэл:   Улаанбаатар-Истанбул-Анталья
Үзвэр:   Газар дундын тэнгис
Хоол:   оройн хоол

Аяллын баг Улаанбаатараас өглөөний 08:00 цагт OM 161 рейсийн нислэгээр Истанбулыг зорин тив дамжин ниснэ. Туркийн цагаар өдрийн 14:10 цагт Истанбул хотод буугаад орон нутгийн нислэгээр Антальяа хотыг зорин ниснэ. Орой буугаад зочид буудалдаа амрана.


2-р өдөр
Чиглэл:   Анталья
Үзвэр:   Анталья хот, төв талбай, Хуучин хот, Дуден хүрхрээ
Хоол:   өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа нутгийн гаралт үндэсний үйлдвэрлэл турк савхин ба үслэг эдлэлийн үйлдвэр болон дэлгүүрээр зочилно. Анталья хотын төв талбай , Хуучин хот, Дуден хүрхрээ үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа томоохон худалдааны төвүүдээр явж худалдаа арилжаа хийх, Оройн хоол буудалдаа иднэ.

3-р өдөр
Чиглэл:   Антальяа
Үзвэр:   Газар дундын тэнгис
Хоол:   өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор буудалдаа амрах эсвэл далайн эрэгт амрах, бассейндаа сэлж амрах зэргээр амрах боломжтой. Унаа болон хөтөч үйлчлэхгүй.

4-р өдөр
Чиглэл:   Анталья-Конья-Каппадокиа
Үзвэр:   Конья хот, Исламын философич Рум-ын бунхан
Хоол:   өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Каппадокиа явах замдаа гарна. Замаараа бид Сельджуковын хаант улсын нийслэл байсан Конья хотод ирж хотын аялал хийнэ. Конья хот бол ногоон байгууламж, гол усны гайхамшиг бүрдсэн дахин давтагдашгүй уур амьсгалыг бүрдүүлсэн газар юм. Аяллын явцад та бүхэн энэ хотын бэлэг тэмдэг болсон исламын философич Рум-ын бунхантай танилцана. Өдрийн хоолоо идээд цааш хөдлөн Каппадокиад ирж оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

5-р өдөр
Чиглэл:   Каппадокиа
Үзвэр:   Каймаклы хот, Учхисар хэрэм, Баглар Паша, Гёреме музей, шавар эдлэлийн зах, хивсний зах
Хоол:   өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа газар доорхи хот буюу Каймаклы хотын аялал хийнэ. Туркийн Каппадокиа хөндийд байрлах хамгийн том газар доорх хот юм. Энд та бүхэн хотыг бүхэлд нь харж Учхисар хэрэм, Баглар Паша зэргийг үзэж сонирхох боломжтой бөгөөд Гёреме задгай музейтэй танилцана. Мөн шавар эдлэлийн зах, хивсний зах зэрэгээр орж худалдаа хийх боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

Энэ өдрийн өглөө эрт агаарын бөмбөлөг дээр суух боломжтой бөгөөд хөтөлбөрөөс тусдаа үнэтэй буюу дунджаар 190$ болдог. Тухайн өдрийн цаг агаарын байдлаас шалтгаалан нисэхгүй байж болзошгүй гэдгийг анхаарна уу.

6-р өдөр
Чиглэл:   Каппадокиа-Истанбул
Үзвэр:   Босфорын хоолой, гэгээн Софиягийн сүм, Хөх сүм, Ипподром
Хоол:   өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа нисэх онгоцны буудал явж орон нутагийн нислэгээр Истанбул хотруу ниснэ. Истанбулд буусны дараа өдрийн хоолоо иднэ. Дараа нь Хар тэнгис болон Мармарын тэнгисийг зааглах Ази Европыг холбосон Босфорын хоолойгоор зугаална. Мөн 17-р зууны үеийн Туркийн уран барилгын өвөрмөц төрхийн илэрхийлэл болсон Гэгээн Софияагийн сүм түүнтэй зэрэгцэн орших дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Хөх сүм гэж суу алдар нь түгсэн Султан Ахметын сүмүүдийг үзэн сонирхоно мөн эртний Ромын үеийн гладиаторуудын тулааны талбар байсан, "Египетийн багана”, “Могой багана” бүхий хуучин “Ипподром” буюу одоогийн “Султан Ахметын”–н талбайгаар зочилж, дурсгалын зургаа татуулна. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.

7-р өдөр
Чиглэл:   Истанбул
Үзвэр:   Гранд базар, худалдааны төвүүд
Хоол:   өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор буудалдаа амрах эсвэл аялагчдын очих дуртай газрын нэг “Grand Bazar” зах болон томоохон худалдааны төвүүдээр явж худалдаа арилжаа хийх, Туркийн алдартай халуун усны газарт орж, амарч алжаалаа тайлах, хүсвэл Араб үндэсни бэлхүүсний бүжгийг үзэж сонирхох боломжтой. Турк улс нь чанартай нэхий гутал хувцас, савхи, мөнгөн эдлэл мөн төрөл бүрийн брэндийн болон нутгийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээрээ аялагчдын сонирхлыг татаж байдаг жинхэнэ худалдаа наймааны диваажин гэж нэрлэгдсэн газар юм. Эндээс та төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор худалдан авах боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвөлгөө өгнө.

8-р өдөр
Чиглэл:   Истанбул-Улаанбаатар
Хоол:   өглөөний цай

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд 10:00 цагт Истанбул хотын нисэх онгоцны буудал явж Ази Европыг холбон орших эртний түүхт Турк орноор аялсан мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн Турк улсын цагаар 14:10 цагийн OM 162 рейсийн нислэгээр Истанбул хотоос Улаанбаатарын чиглэлд ниснэ.

9-р өдөр
Чиглэл:   Улаанбаатар

Өглөө“Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө. 

Тайлбар

5 одтой зочид буудалд байрлах:

Том хүн:

  • 4.990.000₮
  • 5.590.000₮ /ганцаараа 1 өрөөнд байрлах/

Хүүхэд:

  • 4.290.000₮ /зочид буудалд ортой/
  • 3.990.000₮ /зочид буудалд оргүй/

 

 

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Улаанбаатар-Истанбул- Анталья 2 талын олон улсын болон орон нутгийн нислэгийн тийз  
  • 5 одтой зочид буудлууд  
  • Аяллын турш үйлчлэх тансаг зэрэглэлийн унааны зардал  
  • Өглөө, өдөр, оройн хоол ,  
  • Уух зүйлс ALL INCLUSIVE 
  • Хөтөлбөр дэх үзвэр үйлчилгээний төлбөр  
  • Хөтөч орчуулагч  
  • Гадаад аяллын иж бүрэн даатгал

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Аялагчид хөтөлбөрт заагдсанаас бусад зүйл
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
  • Шоппинг хийх мөнгө
  • Монгол болон Турк дахь ПСР шинжилгээний төлбөр

Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

 

Аяллын альбом

Аялалтай холбоотой бусад мэдээллүүд