Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар
Хуваарь: IX/15, IX/22, IX/29,

Аяллын онцлог:
Вьетнам улсын 4 хотоор аялах

Хөтөлбөр

1-р өдөр
Чиглэл:   Улаанбаатар - Ханой
Хоол:   Оройн хоол

Өглөө 10:15 нислэгээр Улаанбаатараас Вьетнам Улсын нийслэл, улс төр, худалдаа соёл боловсролын төв болох Ханой хотыг зорин монголын агаарын тээврийн шууд нислэгээр ниснэ. Тус орон нь одоогийн байдлаар Монголчуудын аялах боломжтой цөөхөн орнуудын нэг билээ. Ханой хотод буугаад, хил гааль нэвтэрсний дараа Ханой хотын төв хэсэгт байрлах зочид буудалдаа байрлан амарна. Буудлынхаа ойр орчим өөрийн өвөрмөц соёл уламжлал, францын колончлолын ул мөр үлдсэн нутгийн амьдралтай танилцана. Оройн хоолоо идээд аяны алжаал ядаргааг тайлан амарна.

2-р өдөр
Чиглэл:   Ханой - Халонг
Үзвэр:   Халонг булан, гайхамшгийн агуй
Хоол:   Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа нь Ханойгоос зүүн хойш 170 гаруй км зайд орших аялал жуулчлалын онцгой бүс Халонг хот руу автобусаар 3 цаг явж Халонг усан онгоцны зогсоол дээр ирээд круз усан онгоцондоо байрлан ”ЮНЕСКО”-оос дэлхийн өвд албан ёсоор бүртгэсэн байгалийн санаанд оромгүй гоёмсог бүтээл болсон том жижиг 1969 ширхэг хадан цохио бүхий арлуудаас бүрдэх алдарт “Халонг” булангаар аялах аялалдаа гарна. Энэ шөнө та усан онгоцон дээр хоноод далайн хоол (seafood) зооглоно. Газар дээрх ба усан доорх био ертөнцийн хослол болох “Халонг” булан нь 1500 орчим, кв.км. талбайг эзэлнэ. “Халонг” гэдэг үг нь « луу далайд бууж заларсан газар» гэсэн утгатай.

3-р өдөр
Чиглэл:   Халонг-Ханой-Дананг
Үзвэр:   LOTTE center 65 давхрын ажиглалтын тавцан, Ханой хотын төв талбай, галт тэрэгний хуучин зогсоол
Хоол:   Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа төрөл бүрийн сонирхолтой хөтөлбөрт хамрагдах болно. Үүнд: каяк хийх, гайхамшгийн агуйгаар аялах гэх мэт. Дараа нь Халонг булангаасаа Ханой хот руугаа буцна. Ханой хотод ирээд аялал эхэлнэ. Ханой хотын төв цэгт байрлах "ЛОТТЕ ЦЕНТР"-н 65 давхарт байрлах ажиглалтын тавцангаас Ханой хотыг 360 градусаар тольдохоос гадна шилэн тавцан дээр алхангаа зургаа татуулах боломжтой. Дараагаар Ханой хотын төв талбайгаар явж, Вьетнамын үндэсний баатар Хо ши мины амьдралынхаа сүүлийн жилүүдэд амьдарч байсан байр, Ерөнхийлөгчийн ордон зэргийг харна. Оройн хоолны дараагаар Далайн эргийн үзэсгэлэнт Дананг хотруу ниснэ. Дананг хотод буугаад буудалдаа байрлан амарна.

4-р өдөр
Чиглэл:   Дананг
Үзвэр:   Ба На уул, Агаарын дүүжин, Алтан гүүр, Фантази парк, Франц маягийн тосгон
Хоол:   Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Дананг хотын нэрийн хуудас болсон алдарт Ба На уул руу явна. Энэхүү ууланд Гиннесийн номд дэлхийн хамгийн урт гэж тэмдэглэгдсэн 5.7км үргэлжлэх агаарын дүүжингээр зорчиж цогцолборт хүрэх бөгөөд Хүн ба Байгалийн төгс хослолыг эндээс харах болно. Данангийг дэлхийд танил болгосон далайн түвшнээс 1414 м өндөрт өргөгдсөн ган болон шилээр хийцтэй бурханы Тэнгэрт тэмүүлэх мутарт өргөгдсөн хагас тойрог Алтан гүүрээр аялна. Энэхүү байгууламж нь халуун бүсийн үзэсгэлэнт толгод, ой мододоор хүрээлэгдсэн бөгөөд аялагч жуулчдын сэтгэлийг ихээр татсан газар болно. Эндээ өдрийн буффет хоолоо идээд Франц маягийн тосгоноор зочлон европ маягийн барилгуудыг үзэж сонирхохоос гадна Фантази паркаар зочлонгоо олон төрлийн экстрем тоглоомууд дээр тоглож өнгөрөөх боломжтой. Ингээд бүтэн өдрийг зугаатай өнгөрүүлээд орой буудалдаа амарна.

5-р өдөр
Чиглэл:   Дананг- ХойАн
Үзвэр:   Гантиган уул, агуй, Хой-Ан хот, Япон гүүр
Хоол:   Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Дананг хотын өмнөд хэсэгт байрлах байгалийн 5 элементийг агуулсан Гантиган уул-р зочлонгоо гантигаар сийлсэн баримал, шашны үзэмжийг дүрсэлсэн дүрслэлүүд байдаг. Үүний дараагаар Буддагийн хөшөөг агуулсан агуйгаар зочлонгоо сонирхолтой домог түүхийг сонсох боломжтой. Өдрийн хоолны дараа Вьетнамын эрт эдүүгээгийн түүхийг өгүүлэх эртний хот Хой ан тосгон руу аялна. Энэ хот нь 16-19р зуунд зүүн өмнөд Азийн хамгийн том худалдааны боомт байсан бөгөөд эртний Вьетнамын үзэмж, хэв маяг тод томруунаар үлдсэн ЮНЕСКО-оос дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн газар болно. Мөн Фү Кмеэны чуулганы танхим, 16-17р зууны үед хамрагдах алдарт Япон гүүрээр зочлоод оройн хоолны дараа маш өвөрмөц үзэмжит Хой Ан хотын шөнийн аялал хийн бүтэн өдрийг зугаатай өнгөрүүлэн Дананг хотдоо буцаж ирнэ.

6-р өдөр
Чиглэл:   Дананг
Үзвэр:   Худалдаа хийх чөлөөт цагтай, усан парк орох сонголтоор
Хоол:   Өглөөний цай

Өглөөний цайгаа буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр тул та бүхэн хүссэнээрээ өнгөрөөх боломжтой. Та далайн эрэгт , буудлын бассейндээ таваараа амрах мөн томоохон дэлгүүр , зах худалдааны төвүүдээр үйлчлүүлэх боломжтой.

7-р өдөр
Чиглэл:   Дананг-Ханой
Үзвэр:   худалдаа хийх чөлөөт цагтай
Хоол:   Өглөөний цай

Өглөөний цайны дараагаар буудлаа хүлээлгэн өгөөд Дананг хотоос Ханой хотын чиглэлд ниснэ. Ханой хотод буугаад чөлөөт цагтай тул та хүссэнээрээ өнгөрөөх боломжтой. Томоохон молл, худалдааны төвүүдээр явж худалдаа хийх боломжтой.

8-р өдөр
Чиглэл:   Ханой-Улаанбаатар
Хоол:   өглөөний цай

Өглөөний цайны дараа нисэх онгоцны буудал явж, дэлхийд цөөхөн үлдсэн Социалист орон болох Вьетнам Улсын түүх, соёл, хөгжил цэцэглэлт, үзэсгэлэн төгөлдөр байгалтай танилцсан аяллынхаа тухай мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн Ханойгоос Улаанбаатарын чиглэлд нисч, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Тайлбар

5 одтой зочид буудалд байрлах:

Том хүн:

  • 4.890.000
  • 5.190.000 /ганцаараа 1 өрөөнд байрлах/

Хүүхэд:

  • 4.590.000 /зочид буудалд ортой/
  • 4.190.000 /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ-Ханой-УБ олон улсын нислэгийн зардал
  • Ханой-Дананг-Ханой орон нутгийн нислэгийн зардал
  • 4 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
  • Вьетнамын виз
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • ПСР шинжилгээний зардалууд
  • Нутгийн хөтөч, жолоочийн гарын мөнгө 24 ам доллар
  • Хувийн хэрэгцээний зардал

Аяллын альбом

Аялалтай холбоотой бусад мэдээллүүд