Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар
Хуваарь:

Аяллын онцлог:
Азийн бар болсон Сингапур, Малайзын хөгжил цэцэглэлттэй танилцаж, тухайн улсын шилдэг болсон үзвэр үйлчилгээтэй танилцана. Дэлхийн гэх тодотголтой үзвэрүүд, уйдаах завгүй 5 хоногийг та энд өнгөрүүлэх болно.

Хөтөлбөр

1-р өдөр
Чиглэл:   Улаанбаатар - Ханой - Сингапур

Өглөө 10:15 нислэгээр Улаанбаатараас Вьетнам Улсын нийслэл, улс төр, худалдаа соёл боловсролын төв болох Ханой хотыг зорин монголын агаарын тээврийн шууд нислэгээр ниснэ. Ханойд буугаад хил гаалиаар нэвтэрсний дараагаар дамжин нислэг буюу Сингапурын чиглэлд ниснэ. Орой Сингапурт ирж хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.

2-р өдөр
Чиглэл:    Сингапур
Үзвэр:   Сингапур хотын аялал, “Singapore Flyer” буюу алсыг харагч
Хоол:   Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа Сингапур хоттой танилцах аялал эхэлнэ. Сингапурын Парламентын ордон, Дээд шүүхийн ордон, Санхүүгийн төв, Сингапурын имиж болсон далайн эрэг дэх Соёлын ордон, Сингапурын бэлгэ тэмдэг болсон Загасан сүүлт Арслангийн хөшөө (Merlion)-г үзнэ. Дараа нь Дэлхий дээрхи хамгийн өндөр алсыг харагч болох 165м өндөртэй “Singapore Flyer”-аар зугаалан хотын дүр төрхийг илэрхийлэх Санхүүгийн төв, Marina Bay Sands, Raffles city , Esplanade театр болон хотын барааг алган дээрээ тавьсан мэт тольдон харна. Өдрийн хоол зооглоод зочид буудалдаа ирж тухлан амарна.

3-р өдөр
Чиглэл:   Сингапур -Малака
Үзвэр:    Francis Havier-ийн хөшөө, Хуучин хотын хэрэм
Хоол:   Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа Малайзын эртний нийслэл Малака хотыг зорин автобусаар гарна. Малака хотод ирээд өдрийн хоолны дараа Малака хотын аялал эхлэнэ. Голландын улаан байшин, католик шашны томоохон төлөөлөл болох Francis Havier-ийн хөшөө, Хуучин хотын хэрэм зэрэг түүх дурсгалын газруудаар аялна. Орой нь зочид буудалдаа ирж тухлан амарна.

4-р өдөр
Чиглэл:   Малака - Куала Лумпур
Үзвэр:   Хааны ордон, Баатарчуудын хөшөө, Ихэр цамхаг
Хоол:   Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа Куала Лумпурын чиглэлд явна. Куала Лумпурт ирсний дараагаар Хааны ордны хаалганы өмнө зургаа татуулаад Баатарчуудын хөшөө, тусгаар тогтнолын талбай зэрэг түүх дурсгалын гол гол газруудаар аялна. Үдийн хоолоо Өдрийн хоол зооглоод дараа нь Малайзын бэлгэ тэмдэг болсон ихэр цамхагийн дэргэд дурсгалын зургаа татуулна. Дараа нь 1-5 давхруудад байрлах “KLCC Suria Shopping Center”-т чөлөөтэй худалдаа хийнэ.

5-р өдөр
Чиглэл:   Куала Лумпур -Гентинг Хайланд -Куала Лумпур
Үзвэр:   Гентин Хайланд,
Хоол:   Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны Малайз төдийгүй Азийн байгалийн гайхамшигт үзэмж, Их хөлөгний бурхан шашны голомт болсон Харанхуй агуйг 1 цаг 30 минут сонирхоно. Үдийн хоолны дараа 13 цаг 30 минутаас зугаа цэнгэл, тоглоомын хот уул болсон Гентин-Хайланд руу автобусаар хөдөлнө. Далайн төвшнөөс дээш 1750 м өндөрт өргөгдсөн 3,4 км урт агаарын дүүжингээр Гентин Хайланд орох замдаа халуун орны ширэнгэн ойг харна. Энэхүү цогцолборын нэгээхэн хэсэг болсон байшин доторх болон гадаах төрөл бүрийн тоглоомоор зугаацах боломжтой. Жишээлбэл: галзуу хулгана, өндрөөс унах, алсыг харагч, жингүйдэн нисэх гэх мэт. Мөн Зүүн өмнөд Азийн хамгийн том казиногийн цогцолборт орж азаа үзэх эсвэл худалдааны гудамжаар зугаалах боломжтой. Орой нь Дэлхийн хамгийн олон өрөөтэй гэдгээрээ Гиннесийн номд тэмдэглэгдсэн "First World" зочид буудлын ресторанд буфет оройн хоол зооглоно.

6-р өдөр
Чиглэл:   Куала Лумпур - Сөүл Улаанбаатар
Үзвэр:   Лотте центр 65 давхарт, Хотшимин талбай
Хоол:   Өглөөний цай,оройн хоол

Өглөөний цайгаа уусны дараагаар буудалаа хүлээлгэж өгнө. Ханой хотын төв цэгт байрлах "ЛОТТЕ ЦЕНТР"-н 65 давхарт байрлах ажиглалтын тавцангаас Ханой хотыг 360 градусаар тольдохоос гадна шилэн тавцан дээр алхангаа зургаа татуулах боломжтой. Дараагаар Ханой хотын төв талбайгаар явж, Вьетнамын үндэсний баатар Хо ши мины талбай болон амьдралынхаа сүүлийн жилүүдэд амьдарч байсан байр, Ерөнхийлөгчийн ордон зэргийг харна.

7-р өдөр
Чиглэл:   Улаанбаатар
Үзвэр:   чөлөөт өдөр
Хоол:   өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр тул та хүссэнээрээ өнгөрөөх боломжтой. Томоохон молл, худалдааны төвүүдээр явж худалдаа хийх боломжтой.

8-р өдөр
Чиглэл:   Ханой- Улаанбаатар
Хоол:   Өглөөний цай

Өглөөний цайны дараа нисэх онгоцны буудал явж, дэлхийд цөөхөн үлдсэн Социалист орон болох Вьетнам Улсын түүх, соёл, хөгжил цэцэглэлт, үзэсгэлэн төгөлдөр байгалтай танилцсан аяллынхаа тухай мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн Ханойгоос Улаанбаатарын чиглэлд нисч, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Тайлбар

3 болон 4 одтой зочид буудалд байрлавал

Том хүн

  • 5.990.000₮
  • 6.790.000₮ /ганцаараа орох бол/

Хүүхэд

  • 5.790.000₮ /ортой/
  • 5.190.000+ тийз /оргүй/

  • Улаанбаатар - Ханой - Сингапур 2 талын олон улсын нислэгийн тийзний зардал
  • 3 болон 4 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтчийн зардал
  • Орон нутгийн хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын альбом

Аялалтай холбоотой бусад мэдээллүүд