Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар
Хуваарь:

Аяллын онцлог:
Азийн гайхамшиг аялахгүй байхын аргагүй Тайландын орноор та үе үеийн хаадуудын амьдарч байсан үлгэрийн мэт Хааны ордон, Хаш бурханы сүмийг үзэж танилцана........... Адал явдлаар дүүрэн "Сиам" усан паркад бүтэн өдөржин ханатлаа тоглоно..... Алтан элст наран шарлагын газар амарч, cпа төвөөр үйлчлүүлж, Тай массаж хийлгэн алжаалаа тайлан, алдарт Тиффани шоуг үзэж сонирхоно........

Хөтөлбөр

1-р өдөр
Чиглэл:   Улаанбаатар -Бангкок
Хоол:   оройн хоол

Аялагчид өглөөний ...........цагийн ОМ701 рейсийн  нислэгээр Тайланд улсын нийслэл Бангкок хот руу ниснэ. Нислэгийн үргэлжлэх хугацаа 06:20 цаг үргэлжилэнэ. Бангкок хотод буугаад хил гааль нэвтэрсэний дараа Бангкок  хотын төвд байрлах дэлхийн шилдэг брэндүүд нэг дор төвлөрсөн томоохон худалдааны төвүүдээс  эхлээд жирийн зах дэлгүүрүүд, үйлчилгээны газаруудынхаа  дэргэд байрлах  олон улсын 4 одны зэрэглэлийн зочид буудалдаа байрласаны дараа аялагчдаас пср тест авна. Шинжилгээний хариу гартал зочид буудалдаа амарна. Оройн хоолыг өрөө өрөөнд нь хүргэж өгнө.

2-р өдөр
Чиглэл:   Бангкок
Үзвэр:   Хааны ордон, Хаш бурханы сүм, Чао Прая мөрнөөр усан онгоцны аялал, 88 давхарын өндөртэй Байоке скай тауэр
Хоол:   өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа Тайландын үе үеийн хаадуудын амьдарч байсан уран барилгын өвөрмөц хэв шинжийг хадгалсан үлгэрийн мэт Хаадын ордон болон энэ орны улсын сан хөмрөг болсон Хаш бурханы сүмд зочилно. Дараа нь Тайландын нийслэл Бангкок хотыг чимэглэн урсах Чао Фраяа /Chao phraya/ мөрнөөр усан онгоцоор 30 минут аялж, усан дээр амьдардаг ард иргэдийн амьдрал, зан үйлтэй танилцана. Мөн чао фраяа мөрний эрэгт орших ресторанд буфет хоол зооглоно. Үдээс хойш үнэт эдлэлийн дэлгүүрээр орж танилцана. Оройн хоолоо Бангкок хотын төвд орших 88 давхар 309 м өндөр Байоке скай товер /Baiyoke Sky Tower/-ийн 76-78 давхаруудын хооронд орших Скай рестораны олон үндэстний өөртөө үйлчлэх хоолыг зооглохын сацуу Бангкок хотыг алган дээрээсээ тольдох мэт харна. Дараа нь буудалдаа байрлаж амарна.

3-р өдөр
Чиглэл:   Бангкок-Паттаяа
Үзвэр:   108м өндөр Будда, Nong Nooch/ ургамлын цэцэрлэгт хүрээлэн, урлагийн шоу тоглолт, зааны тоглолт үзэх, заан унах, Walking street.
Хоол:   өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа  Бангкокоос зүүн урагш 150 км-т орших секс туризмаараа /sex tourism/ дэлхийд алдаршсан далайн эргийн Патая хотыг зорин явна. Патая хот нь нарны гэрэл, зөөлөн элс, далайн ус шөнийн амьдралаараа жуулчдыг жилийн дөрвөн улирлын турш даллаж байдаг тус  хотын ойролцоо  өндөр уулыг зүсч, ханан дээр нь алтаар бүтээсэн 108м өндөр Буддагийн суумал дүрд бараалхасны дараа  халуун бүсийн ой мод ихтэй, цэцэг навч дэлгэрсэн Нон нуч /Nong Nooch/ ургамлын цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж,тус цэцэрлэгт хүрээлэнгийн сор болсон Фрэнч гарденаар /French Garden/ аялж цэцэрлэгийн урлагийн гайхамшигийг харах болно.  Тайландын үндэсний дуу бүжиг, урлагийн шоу тоглолт, мөн зааны чадварлаг сонирхолтой тоглолт (боулинг, хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглох, зураг зурах, массаж хийх, жагсаал хийх гэх мэт) үзнэ.Заан  унаж зугаацна. Өдрийн хоолоо олон үндэстний буфет ресторанд зооглосны  дараа Паттая  хотод ирж тус хотын хамгийн өндөр 240 м цамхаг бүхий  “Патая парк бийч ресорт” 5 одны зэрэглэлийн зочид буудалдаа байрлан амарна.Оройн хоолоо зочид буудлынхаа  цамхагийн эргэдэг ресторанд олон үндэстний буфет хоол зооглохын сацуу үзэсгэлэнт Патая хот болон хязгааргүй их далайг нэгэн агшинд харах болно. Хэрвээ та өөрийнхөө эр зоригыг шалгахыг хүсвэл тус цамхагийн 170 м өндөр дээрээс троссоор бууж болно.   Патаягийн шөнийн амьдралыг харуулсан алдарт Вакинг стрит /walking street/ гудамжаар зугаалж, шөнийн амьдралтай танилцана. Дараа нь зочид буудалдаа байрлаж амарна.                                                                                                                                                                                                                                                                                                                

4-р өдөр
Чиглэл:   Патая
Үзвэр:   Golden Beach,
Хоол:   өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа (8 цагаас) Азийн Хавай хэмээгдэх Голден бийч буюу алтан элст наран шарлагын газар руу моторт завиар 40 минут явж очно. Далайн эрэг дээр наранд биеэ шаран цагийг зугаатай өнгөрөөх болно.Хэрэв аялагчид өөрийн хүсэлтээр цагийг сонирхолтой өнгөрөөхийг хүсвэл дасгалжуулагч багшийн хамт тусгай өмсгөл өмсөн, далайн гүнд орж усан доорх ертөнцийг нүдээр үзэж ,далай дээгүүр шүхэрээр нисэж ,усны мотоцикль хөлөглгөн зугаацах боломжтой. /Дээрх спортын төрөл эрсдэлтэй тул аялагч өөрийн эрүүл мэнд сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй эсэхээ тооцон сонголт хийх шаардлагатай бөгөөд аливаа эрсдэл тохиолдсон үед аялал зохион байгуулагч хариуцлага хүлээхгүй болно/  Өдрийн хоолоо зооглосний дараа торгон элс,тунгалаг ус,сэвэлзүүр салхи,сэтгэл хоргодом орчин,тав тухтай үйлчилгээ, саатсан зочидынхоо  сэтгэлийн ташаалд нийцсэн Паттая парк бийч ресорт зочид буудалдаа ирж амарна.Үдээс хойш чөлөөт цаг. 

5-р өдөр
Чиглэл:   Патая
Үзвэр:   Чөлөөт өдөр
Хоол:   өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр тул өөрийн хүслээр түүх дурсгалын газраар аялах, эсвэл дэлгүүрээр худалдаа хийх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгнө.

6-р өдөр
Чиглэл:   Патая
Үзвэр:   Чөлөөт өдөр
Хоол:   өглөөний цай

Энэ өдөр чөлөөт өдөр  тул өөрийн хүслээр түүх дурсгалын газраар аялах, эсвэл дэлгүүрээр худалдаа хийх боломжтой. Аяллын хөтөч маань та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгнө

7-р өдөр
Чиглэл:   Патая-Бангкок
Үзвэр:   Million years stone park, Crocodile farm
Хоол:   өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Өглөөний цайны дараа  Бангкок буцах замдаа Сая жилийн чулуун  парк ба матарын аж ахуйгаар орно  /Million years stone park &Crocodile farm/ Oрчин үеийн урлагын нэгэн содон бүтээл гэлтэй гайхамшигтай чулуун байгууламж бүхий ер бусын цэцэрлэгт хүрээлэн болоод  улмаар олон төрлийн ховор амьтад бүхий амьтны хүрээлэнгээр зугаалж,Тайланд улсын үндсэн фермерийн аж ахуйн нэг болох  матрын аж ахуйтай танилцана, энэхүү паркын хамгийн алдартай үзүүлбэр болох матрын шоу тоглолтыг үзэж сонирхоно.  Дараа нь Бангкок хотод ирээд  зочид буудалдаа байрласны  дараа бүх аялагчдаас пср тест авна. 

8-р өдөр
Чиглэл:   Бангкок-Улаанбаатар
Хоол:   өглөөний цай

Өглөөний цайны дараа зочид буудалаа хүлээлгэн өгөөд нисэх буудал уруу явж өдрийн ..........цагийн нислэгээр ОМ702 рейсийн нислэгээр Улаанбаатарын чиглэлд нисч  инээмсэглэлийн орон Тайланд орноор хийсэн мартагдашгүй сайхан дурсамжуудаа өвөртлөн шөнийн ...........цагт   Чингис хаан нисэх буудалд бууснаар  аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Тайлбар

4 одтой зочид буудалд байрлавал

Том хүн

  • 4.490.000₮ - 4.690.000₮

Хүүхэд

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • Тайландад 4  одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • УБ-Бангкок чиглэлийн 2 талын нислэгийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
  • Тайланд дахь 2 удаагийн ПСР шинжилгээний  зардал./PCR test/
  • Тайланд улсад зорчих эрх./Thailand pass/

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал

6) Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

7) Хэрэв аяллын бүрэлдхүүн 10 хүнээс бага бол аяллын үнэ нэмэгдэж товлосон хугацаандаа аялах боломжтой. Эсвэл аяллын үнийг нэмэхгүйгээр 10 ба түүнээс дээш хүнтэй аяллын баг бүрдтэл аялал гаргах хугацаа өөрчлөгдөж болно.

Аяллын альбом

Аялалтай холбоотой бусад мэдээллүүд