Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар

Дэлхийн хамгийн том жааз Дубайд

АНЭУлс дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифа болон 7 одтой нүд гялбам зочид буудал болох Бурж Аль Арабын нэгэн адил жуулчдын хөлд дарагдах дахин нэгэн гайхалтай барилгын нээлтийг хийгээд удаагүй байна. 

Уг барилга нь 150м өндөр,93 м өргөнтэй шинэ болон хуучин Дубайг нэг дороос тольдон харах боломжтой зургийн жааз хэлбэртэй баригдсан нь үнэхээр өвөрмөц шинэлэг болсон.

 Жаазны 2 талын цамхаг нь 100м.кв гүүрээр холбогдсон бөгөөд үүнээс 25м.кв шилэн тавцан нь эргэн тойрныг 360 хэмээр харах боломжийг бүрдүүлсэн.

Жаазны гадаад дизайны санааг тун удахгүй Дубай хотноо зохион байгуулагдах Дэлхийн Экспо 2020 -ийн логоноос санаа авсан. Дубайн жаазны доод давхарт нь энгийн загасчины тосгоноос хэрхэн хөгжилийн оргилд хүрсэн гандирсын хот Дубайн түүхийг харуулсан үзэсгэлэнгийн танхимыг ч байгуулахаа мартаагүй байна.

 

Бусад мэдээ