Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар

“Цагаан шөнө”-ийг хаана харж болох вэ?

 

        Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст орших Санкт-Петербург хотыг “Цагаан шөнө”-ийн нийслэл гэцгээдэг. Манай гариг дээрх хамгийн хойно орших энэхүү хот жилээс жилд “Цагаан шөнө”-ийг үзэх гэсэн хэдэн сая жуулчдыг өөртөө татдаг билээ.

        Үнэн хэрэгтээ Цагаан шөнө-ийг Москвад ч харж болно. Гэхдээ нийслэлд арай бага хугацаагаар ажиглагддаг. 6-р сарын 22-нд зуны туйлын дараагаар Волгоградскийн болон Ростовскийн бүсэд “Цагаан шөнө” болдог. Харин Якутад 5-р сараас 8-р сарыг дуустал нар бараг шингэдэггүй. Энэхүү “туйлын өдөр” хэмээх үзэгдэл нь Орос улсын хойд хэсгийн 10 гаруй хотод ажиглагддаг.

        Орос улсаас гадна “Цагаан шөнө”-ийг Исланд, Швед, Эстони, Норвеги, Их Британи, Дани, Антарктикийн зарим эрэг, Канадын хойд хэсгүүдэд харж болно.

Манай аялал V/13-нд гарна.

Лавлах утас: 9595-3939, 95956969

Хөтөлбөр: http://www.tengertravel.mn/501/item.morc

Бусад мэдээ