Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар

Эйфель гэж хүн үү? Цамхаг уу?

Эйфел гэж хүн үү, цамхаг уу гэж зарим хүн асуудаг. Хүн ч мөн, цамхаг ч  мөн гэж хариулах ёстой болно.  Густав Эйфель (1832-1924) бол францын нэрт инженер.  1889 онд Парист болсон Дэлхийн олон улсын үзэсгэлэнд зориулан бидний сайн мэдэх алдартай Цамхагийг (La Tour Eiffel) зохион бүтээжээ.  329 метр  өндөр,  7000 тонн жинтэй энэ Цамхаг түүнээс хойш Парисын нэгэн бэлгэдэл болсоор ирсэн юм. Уг гайхамшигт зохион бүтээсэн инженер Г.Эйфелийнхээ  алдраар нэрлэгдэх болжээ.

Эйфелийн цамхагийн талаар сонирхолтой мэдээлэл олон бий. Жишээлбэл:

26 сарын хугацаанд 300  хүн  18038 ширхэг төмөр хавтан ашиглан  2.5 сая ширхэг тавтай хадаас хадаж цамхагийг барьсан. 

Парисын төмөр хатагтай ч гэж нэрлэгддэг Эйфелийн цамхагийг  гэгээн хайрын бэлэг тэмдэг ч гэх  юм билээ. Энэ ч утгаараа Парисыг дурлалын хот гэдэг.

20,000 гэрлийн чийдэн цамхагийг гэрэлтүүлж байдаг.

Цамхагийн хуулбар нь дэлхий дээр 30 байдаг.

Эйфелийн цамхаг эхнэртэй.

Спортын салбарын алдартай эмэгтэй Эрика Ла Бри 2007 онд дэлхийд алдартай Эйфелийн цамхагтай гэр бүл болжээ. Эрика овгоо өөрчилж нөхөр болох Эйфелийн цамхагийн нэрээр Эрика Эйфел гэгдэх болжээ. Тэрээр амьгүй зүйлст татагдах онцгой мэдрэмжтэй хүмүүст зориулсан “OS Internationale” байгууллагыг үүсгэн байгуулагч бөгөөд 2004 оноос Эйфелийн цамхагийг шохоорхох болсон гэдэг. Үүний нэгэн ижил тохиолдол нь Эйя - Рита Берлинер - Мауэр гэх эмэгтэй байх агаад тэрээр Берлиний ханатай 1979 онд гэрлэж, ханыг нураахад эмгэнэн гашуудаж байсан гэдэг.

Анх Эйфелийг Испанийн Барселона хотод барихаар төлөвлөж байсан ч энэ төсөл нь цуцлагдаж байж.

Жилд 7 сая ирж үздэг. Үүний 75% нь жуулчид байдаг

6 цахилгаан шаттай боловч өдөрт 100 орчим хүн  1665 гишгүүр шатаар өгсөн гардаг гэнэ.

Романтик зоог барих тансаг ресторан ч бий.

Парисаар аялуулах утас: 9595-7979

Европын аяллын дэлгэрэнгүй хөтөлбөрийг эндээс харна уу.

 

Бусад мэдээ