Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар

2016 онд хамгийн их жуулчин хүлээн авсан 8 хот

Аяллын цүнхийг мөрөнд тань үүрүүлэх, ертөнцийг таньж мэдэх, өөрийгөө шинээр сорьж мэдрэх тэрхүү аяллын жимүүдээсээ танд энэ удаа бид Мастеркарт байгууллагаас 2016 онд хамгийн их жуулчин хүлээн авсан хотуудын жагсаалтанд  нэрлэгдсэн чиглэлүүдээ онцолж байна. Аялал үргэлж амттай бас, шинэлэг байхдаа сайхан.

№1. Инээмсэглэлийн орон  Тайландын нийслэл Бангкок хот нийт  21,47 сая жуулчин хүлээн авч жагсаалтыг тэргүүлжээ.

Ер бусын нууцлаг бөгөөд бишрэм, гайхамшигтай газрын нэг бол Тайланд орон. Тай үндэстэн нь олон зуун жилийн түүхтэй, язгуурт хаад, эрхэмсэг хатдын тухай баялаг домогтой улс. Энэ орны аялал үнэхээр баялаг хөтөлбөр байдаг. Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөрийг эндээс

№2. Дурлалын Парис  хот 18,03 сая жуулчин хүлээн авсан. Элисейн талбай, Түүхт Ялалтын хаалга, Парис хотын бэлэгдэл болсон Эйфелийн цамхаг,  хүн төрөлхтний бүтээсэн шилдэг бүтээлүүдийн цуглуулга байрлах Луврын музей, алдарт зохиолч Виктор Гюгогийн зохиолд гардаг Парисийн дарь эхийн сүм, орчин үеийн хороолол Дефонсоор зочилон Францын алдарт Сена мөрнөөр усан онгоцоор  аялан оройн зоогоо барьж, оргилуун дарс шимэх гээд гайхшруулам хөтөлбөрөөр аялж болох юм.  Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөрийг эндээс

№3. АНЭУ-ын Дубай хот 15,27 сая жуулчин хүлээн авсан. Дэлхийн 8 дахь гайхамшиг хэмээн алдаршсан “The Palm Jumeirah” хэмээх хиймэл арал, дэлхийн хамгийн өндөр барилга болох 828 м (160 гаруй давхар) өндөр “Burj Khalifa” дээр гарч,  Дубайд ирсэн хүн бүрийн заавал очих ёстой газар болох “Gold Souk” буюу “ Алтны зах”, Персийн булангийн салшгүй нэгэн хэсэгт тооцогдох Spice Souk буюу Халуун ногоо, жимсгэний захаар худалдаа хийж, шаргалтан харагдах манхан дээгүүр Ланд 200 хөлөглөн давхиж, ганц бөхт тэмээ унан, арабын алдарт бэлхүүсний бүжиг үзэн, үндэсний хувцас өмсөн дурсгалын зургаа татуулж, жимсний амтат шиша тамхийг нь татан анивчин гялалзах оддын доор нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлмээр байна уу? Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөрийг эндээс

№4. Сингапур 12,11 сая жуулчин хүлээн авсан. Азийн бар Сингапур  5 сая гаруй хүн амтай хот улс юм. Дэлхийн банк санхүүгийн байгууллагуудын төвлөрөлийг бий болгож чадсан  газар.  Дэлхийн хамгийн өндөр Singapore Flyer алсыг харагч дээр 30 минут аялахдаа  хотыг бүхэлд нь шахуу харах болно. Алдарт Синтоза арлын наран шарлагын газар, орчин үеийн технологийн гайхамшигийг  үзүүлэх лазерийн гэрлийн шоу гээд л хөтөлбөр хөвөрсөөр байх болно.  Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөрийг эндээс

№5. Малайзын Куала Лумпур хот 12,02 сая жуулчин хүлээн авсан.  Малайзийн билиг тэмдэг болсон Петронас - Ихэр цамхаг, зугаа цэнгэл  тоглоомын хот уул Гентин –Хайланд, адерналин ялгаруулан ханатлаа хөгжилдөх усан парк,  сонголт өргөн худалдааны төвүүдээр  ханатлаа шоппинг хийх гэх мэт зугаатай  олон хөтөлбөр Куала Лумпурт бий.  Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөрийг эндээс

№6. Туркийн Истанбул 11,95 сая жуулчин хүлээн авсан.  Тансаг ордон, усан онгоцны аялал, турк банн, бэлхүүсний бүжиг, хямд бас чанартай алт мөнгө, нэхий, савхийг Истанбулаас сонирхоорой. Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөрийг эндээс

№7. Токио хот 11,7 сая жуулчин хүлээн авсан. Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөрийг эндээс

 

№9. Сөүл хот 10,02 сая жуулчин хүлээн авсан. Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөрийг эндээс

Мэдээллийн эх сурвалж: Conde Nast traveler

Бусад мэдээ