Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар
Хуваарь: VIII/14, IX/20, X/19,

Аяллын онцлог:
ОХУ-ын 2 нийслэл хот хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Москва болон Сакт-Петербург хотуудтай нэгэн зэрэг танилцах аялал

Хөтөлбөр

1-р өдөр
Чиглэл:   Улаан-Үд - Москва
Үзвэр:   Москва-Сити, Аврагч Христийн сүм, Болжморт өндөрлөг, Нийслэл хот цамхаг
Хоол:   Өдрийн хоол, Оройн хоол

Аялагчид өглөөний ... цагийн ... рейсийн нислэгээр Улаан-Үд хотын Байкал олон улсын нисэх онгоцны буудлаас Европын хамгийн том хот болох Москва хотын чиглэлд ниснэ. Нислэг 5 цаг орчим үргэлжилнэ. Орон нутгийн цагаар ... цагт Москвагийн ... олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Москва хоттой танилцах аяллаа эхлүүлж Аврагч христийн сүм, "Болжморт өндөрлөг", 21-р зууны шинэ бүтээн байгуулалт болох “Москва-сити” цогцолбороор зугаалж, 36м өндөртэй хөгжмийн хэмнэлээр “бүжиглэх” усан оргилуурын дэргэд дурсгалын зургаа татуулж мөн “Нийслэл хот” цамхагийн 215м өндрөөс Москва хотыг бүхэлд нь харах боломжтой. Өдрийн хоолны дараа гадна дотны жуулчдын заавал очдог 600 гаруй жилийн өмнө байгуулагдсан алдарт Арбатын гудамжаар зугаалж худалдаа хийх боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

2-р өдөр
Чиглэл:   Москва-Санкт-Петербург
Үзвэр:   Улаан талбай, Кремль/ дотор нь орж үзнэ/, Кремлийн музей, ГУМ, Василий Блажений сүм, ГУМ
Хоол:   Өглөөний цай, өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа Москва хоттой танилцах аяллаа метроны аяллаар үргэлжлүүлнэ. ОХУ-ын бэлгэ тэмдэг болсон Улаан талбай, XV зуунд бүрэн шинэчлэгдэн баригдсанаас хойш өнөөг хүртэл Орос улсын зүрх нь болсон Кремлтэй танилцах аялал хийж 600 гаруй жилийн түүхийн гэрч болсон эртний барилгууд болон Кремлийн музейг үзнэ. Мөн ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Москва хотын төдийгүй ОХУ-ын билэг тэмдэг болсон Василий Блаженний сүмийг үзэж Улаан талбай дээр дурсгалын зургаа татуулна. өдрийн хоолны дараа Улаан талбайн дэргэд орших Улсын Их дэлгүүр “ГУМ”-д худалдаа хийх боломжтой. Орос улсын түүхийн салшгүй нэг хэсэг болсон ГУМ нь худалдаа үйлчилгээний маш том цогцолбор бөгөөд кинотеатр, мөсөн гулгуурын талбай, кафе ресторан зэрэг бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлнэ. 100 гаруй жилийн түүхийн гэрч болсон шилэн дээвэртэй уг барилгын интерьер нь ч маш өвөрмөц шийдэлтэй. Барилга нь бүхэлдээ уран зургийн галерей мэт бөгөөд хэсэг бүр түүхийн өөр өөр үеийг харуулна, тухайлбал “Фестивальное” кафе болон Хүнсний Их дэлгуур №1-ийн дотоод засал болон ажилчдын хувцаслалт нь социалист үеийн Орос улсыг санагдуулдаг байх жишээтэй. Оройн хоолны дараа Москва хотын төмөр замын өртөөнөөс тохилог галт тэргээр ОХУ-ын соёлын нийслэл, Сибирийн Венец хэмээн дэлхий дахинд нэр нь түгсэн Санкт-Петербург хотыг зорино.

3-р өдөр
Чиглэл:   Петербург
Үзвэр:   Петергоф, Цагаан шөнө
Хоол:   Өдрийн хоол, Оройн хоол

Үдээс өмнө Санкт-Петербург хоттой танилцах аялал хийнэ. ОХУ-аас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд ахмгийн түрүүнд бүртгэгдсэн Санкт-Петербург хотын шигтгээ болсон Петергоф буюу Петр хааны ордон-цогцолбороос аяллаа эхлүүлнэ. Энд хааны ордон-музей, 17-р зууны ордны дэргэдэх цэцэрлэгт хүрээлэн байгуулах урлагтай танилцаж дэлхийн архитектурын хөгжлийн гэрч болсон хөшөө дурсгалуудтай танилцана. Хааны ордон нь 300 гаруй жилийн тэртээ Перт I хааны үед баригдсан бөгөөд хожим Елизавета Петровна хатан хааны үеэс бүрэн шинэчлэгдэн өргөтгөгдөн үнэт чулуун сийлбэртэй тансаг чимэглэл бүхий 30 гаруй том танхимтай жинхэнэ Версаль ордон байгуулсан түүхтэй. Цогцолбор эргэн тойрон маш олон тооны цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд 140 гаруй усан оргилуураар чимэглэгдсэн байдаг. Санкт-Петербург хотын төвдөө ирж оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлан амарна. Манай гарагийн байгалийн гайхамшигт үзэгдэл болох ЦАГААН ШӨНӨ-т үлгэрийн мэт гайхамшигт энэ хотын гудамаар зугаалж мартагдашгүй дурсамж бүтээнэ.

4-р өдөр
Чиглэл:   Санкт - Петербург
Үзвэр:   Эрмитаж, Кунсткамер, Оросын музей
Хоол:   Өглөөний цай, Өдрийн хоол

Өглөөний цайны дараа дэлхийн шилдэг 20 музейн жагсаалтад багтдаг дэлхийн урлаг түүхийн музей Эрмитажийг үзнэ. Эрмитажийн нэг онцлог нь Монголын газар нутгаас үе үеийн Оросын судлаачдын олж илрүүлсэн маш олон тооны түүхийн үнэт олдворуудыг хадгалдаг билээ. Өдрийн хоолны дараа сонголтоор Кунстркамер, Русский музей ээргийг үзэх мөн дэлгүүр худалдааны төвүүдээр худалдаа хийх боломжтой. Орос улсын хойд нийслэлд цагийг зугаатай өнгөрөөх маш олон сонирхолтой сонголтууд бий. Хүсвэл хотын төвд худалдаа хийх боломжтой.

5-р өдөр
Чиглэл:   Санкт-Петербург - Москва - Улан-Үдэ
Хоол:   Өглөөний цай, Өдрийн хоол

Өглөөний цайны даараа буудлын өрөөг хүлээлгэж өгөөд Санкт-Петербург хотоор хийсэн аяллын мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн Москва хотыг зорино. Москвагийн ... олон улсын нисэх онгоцны буудалд ирж бүртгэлээ хийлгээд ... цагийн ... рейсийн нислэгээр Улаан-Үдийн чиглэлд ниснэ. Орон нутгийн цагаар ... цагт Байкал олон улсын нисэх онгоцны буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Тайлбар

4 одтой зочид буудалд байрлавал

Том хүн:

  • 4.490.000₮
  • 4.990.000₮ /ганцаараа 1 өрөөнд орвол/

Хүүхэд:

  • 4.490.000₮ /зочид буудалд ортой/
  • 3.490.000₮ /зочид будалд оргүй/

 

 

Аяллын үнэд багтсан зүйлс

  • одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын  хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Москва-Санкт Петербург чиглэлийн галт тэрэгний тийз
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж
  • Улаанбаатар – Москва – Улаанбаатар нислэгийн тийзний үнэ

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • ”Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  •  Дубай  болон Монголд өгөх PCR шинжилгээний төлбөр

Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

Аяллын альбом

Аялалтай холбоотой бусад мэдээллүүд