Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар

Утай, Гүнбумд хамгийн олон мөргөсөн монгол хүн

Их ажил буцалсан налгар намрын энэ сайхан өдөр бид та бүхэнтэйгээ Мэлмий гийж мянган бурхадын авшиг хүртсэн Утай, Гүнбум гэх Монголын сүсэгтэн олны цуваа  өнөөг хүртэл тасралтгүйгээр хөвөрч байгаа энэхүү ариун дагшин газар руу хамгийн олон очин мөргөж Утайн утга учрыг олон мянган хүнд тайлбарлан өгсөн эгэл жирийн хөдөлмөрч бүсгүй Ч.Оюунгэрэлтэй хийсэн ярилцлагаа хүргье. 

-Таныг хамгийн олон удаа Утай - Гүнбумд очсон гэх юм. Энэ талаараа та сонирхуулна уу? 

 

- Би 2004 оноос эхлэн Тэнгэр трэвел компанийн  Бээжин-Утай-Гүнбум чиглэлийн  хөтчөөр  ажиллаж эхэлснээс хойш  өнөөдрийг хүртэл бараг 400 удаа  Монголынхоо олон мянган жуулчдынхаа хамт  бурхан шашины  төв болсон  энэ газрыг  зорьж  буян хийх боломж олдсон юм.  Бид  олон жил тасралтгүйгээр  Утай Гүнбумийн чиглэлд Монголын маш олон настан буурлуудаа ая тухтай сайхан аялуулж хүсэл мөрөөдлийг нь биелүүлж ирсэн. 

-Монголчуудын хувьд эрт үеэс Утай - Гүнбумыг зорин очиж мөргөл хийж байсан түүхтэй. Тийм болохоор энэ чиглэлийн аялал бол бидний хувьд уламжлалт аялал гэж хэлэхэд буруудахгүй болов уу?

-Монголчууд маань Утай-Гүнбум гэдэг энэ ариун дагшин бурхны газрыг зорин морь, тэмээгээр  олон сар жилээр туулан очдог байсан гэдэг түүх байдаг. Мөргөлөөр явахад гурав алхаад нэг сунаж мөргөх маягаар явдаг байсан байгаа юм. Сунаж мөргөхөд өвдөг, тохой шалбардаг учир үхрийн ширээр хамгаалалт хийдэг байсан гэдэг. Ингэж мөргөсөөр явахад олон арван шир дуусгадаг байсан тухай түүхийн сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг л даа.

-Одоо тэгвэл “Тэнгэр трэвел” компанийн аяллаар явбал хэд хоноод Утай, Гүнбумд хүрэх вэ?

-Утай-Гүнбум-Бээжин-Хөх хот гэсэн 17 хоногийн аялал бий. Нийт 6600 гаруй км зам туулдаг. Утай, Гүнбумд тус бүр хоёр хонодог. Гүнбум орохгүй гэвэл Бээжин-Утай гэсэн чиглэлийн 10 хоногийн аялал бий. 3300 гаруй км зам туулах мөргөлийн их сайхан аялал л даа.

-Энэ олон удаа  Утай - Гүнбумг зорьсон хүний хувьд  энэ чиглэлд аялхад хамгийн тохиромжтой үе нь хэзээ байдаг вэ?

-Утай - Гүнбумын мөргөлийн аялал маань жил бүрийн дөрөвдүгээр сарын эхээр эхэлдэг. Ямар ч цаг үе, улиралд хүмүүс энэ чиглэлийн аяллаар их явдаг ч оргил үе нь ес, аравдугаар сар байдаг. Яагаад гэвэл зуны амралт эхлээд хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг амарчихаар хүмүүс үр хүүхдээ аав, ээж, эмээ өвөө дээрээ аваачаад харуулдаг. Тийм болохоор зунжингаа үр хүүхэд ач зээ нартайгаа бужигнасан настнуудаа баярлуулах гэж жил бүрийн өдийд, ахмадын баярыг тохиолдуулаад Утай, Гүнбумын аялалд явуулж амраадаг жишиг ерөнхийдөө тогтчихоод байна. Жимс ногоо хэдийнэ боловсроод цаг агаар ч тогтворжоод ахмадын баяр ч тохиодог болохоор Утай, Гүнбумын аяллын хувьд оргил үе нь байдаг юм.

-Утай,  Гүнбум гэж олонтаа сонссон мөртлөө чухам ямар газрууд байдаг талаар төдийлөн мэдээлэлгүй байдаг. Та тэнд олон удаа хөл тавьж үзсэн хүний хувьд сонин содноос нь хуваалцахгүй юу?

-Утай, Гүнбум хоёр нь тусдаа. Хоёр өөр газар. Хоорондоо 2000 гаруй км-ын зайтай. Гүнбум хийд нь шарын шашныг үүсгэн байгуулагч Богд Зонховагийн мэндэлсэн орон. Утай нь язгуурын гурван бурхны нэг болох Манзушир бурхны орон. Аль аль нь ариун дагшин, байгалийн үзэсгэлэн тогтоцтой газрууд. Олон сүм хийдтэй.

Утай нь Хятадын 23 мужийн нэг болох Шаньси мужийн нутагт байдаг. Таван их уул нурууд дээр таван их Манзушир бурхан заларч байдаг болохоор энэ утгаар нь Манзушир бурхны орон гэдэг. Гүнбум болБогд Зонховагийн мэндэлсэн газар. Богд Зонхова бол шарын шашны үүсгэн байгуулагч. Гүнбум гэдгийг Буман бурхны орон ч гэх нь бий. Гүнбум хийдийн суурийг 1560-аад оны үед тавьсан. Тэнд Богд Зонхова  1357 онд эхээс мэндэлжээ. Түүний хүй булсан газраас нь зандан мод ургасан. Тэр зандан модыг нь тойруулаад суварга бариад суваргаа тойруулж сүм барьсан бурхан шашны түүхтэй газар. Дээр үед, хэлмэгдүүлэлтийн үед Монголын лам нар Гүнбумд их очдог байсан юм билээ. Гүнбумд 1630-аад онд баригдсан Цогчин дуган бий. Тэр дуганд Монголын гэгээнтэн, лам нарын сууж байсан олбогууд одоо ч хадгалагдаж байдаг.

Бээжин –Утай-Гунбумын аялал 17 хоног үргэлжилдэг, харин Бээжин-Утайн аялал 10 хоног болохоор манайхны хувьд ойр дөтөөр нь энэ чиглэлийн аяллыг илүү их сонирхдог.

Утай нь Бээжингээс баруун зүгт 360 км, Хөх хотоос зүүн урагшаа 350 км-ын зайд оршдог. Монголчууд эрт үеэс Торгоны зам, Цайны зам, Мөргөлийн зам гэсэн гурван том чиглэлээр аялдаг байсан. Мөргөлийн аяллын нэг чиглэл нь Утай- Гүнбум юм. Манай Өндөр Гэгээн Занабазар Утайд очиж шавилан сууж байсан гэдэг. Утай нь тавцан тэгшхэн таван оргилоос бүрдсэн, оргил бүр дээр Манзушир бурханыг тахисан сүм бий. Тэр утгаар нь Манзушир бурхны орон гэж нэрлэдэг. Манзушир бурхан нь бурхдын мэдлэг, оюун ухааныг хураадаг гэдэг. Ийм болохоор мөргөлөөр очиж байгаа хүмүүс маань үр хүүхдийн хичээл сурлага, ажил үйлсийг машид их даатгадаг. Утай нь Хятадын аялал жуулчлал хөгжүүлэх хамгийн тохиромжтой газруудын нэгээр сонгогдсоны зэрэгцээ 2008 онд Дэлхийн өвд бүртгэгдсэн байгалийн үзэсгэлэнтэй газар.

Утайд очсон хүмүүс таван их Манзушир бурханд зэрэг мөргөдөг. МөнЭхийн умай буюу Дарь эхийн агуйд очдог. Түүнчлэн 108 Бодьсадвагийн оронд очиж 108 зовлонгоосоо ангижирдаг гэж үздэг.Эрт үед баригдсан сүм хийдүүдэд очиж авшигийг нь хүртэнэ гэсэн үг л дээ.

-Танай компанийн Утай, Гүнбумын аяллаар байнга явдаг, байнгын гэж хэлж болохоор үйлчлүүлэгчид байх уу?

-Байлгүй яахав. Манай компаниар нэг удаа аялсныхаа дараахолбогдож “Сайхан аяллаа. Утай, Гүнбумд очиж мөргөснөөр амьдралд минь эерэг сайхан өөрчлөлтүүд их гарсан. Ажил үйлс минь бүтэж, үр хүүхдүүдийн маань ажил төрөл нь цэцэглэж байна” гэж ярьдаг настайчуул олон л доо.Тэд “Би дахиад аялъя. Үр хүүхдүүдээ ч явуулъя” хэмээн утсаар ярьцгаадаг юм. 8-10 удаа тасралтгүй надтай хамт Утай, Гүнбум руу аялсан аялагч олон байдаг. Өнөө жил дахиад явах гээд бүртгүүлчихсэн хүмүүс ч байна.

-Утай, Гүнбум гэхээр настай хүмүүсийн зорьж очдог газар гэж ойлгоод байдаг. Гэтэл сүүлийн үед залуус маань их зорих болсон гэсэн байх аа?

-Утай, Гүнбумын аялалд монголчууд маань анх явж эхэлж байсан үеэс нь л мэднэ л дээ. Тэр үед настайчуул маань их явдаг байлаа. Тэд ариун дагшин газар гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн учраас өөрийнхөө үр хүүхэд, ач зээгээ явуулъя гэсэн бодол, сэтгэгдэлтэй аяллаас буцаж ирдэг. Тэгээд тэр хүмүүсийн маань үр хүүхэд, ач зээ нар нь манайд ханддаг болохоор аялал маань улам өргөжиж байгаа. Сүүлийн үед байгууллагууд шилдэг ажилчдаа урамшуулан аялалд явуулж байна. Залуучууд ч их явж байна.

-Мөргөлийн аялалд явж байгаа болохоор хадаг, идээний дээж, арц хүж зэрэг зүйлсээ хэрхэн бэлдвэл зүйтэй вэ?

Бид аялагчиддаа аялал, мөргөлдөө зориулж юу юу бэлдэхийг хүн тус бүрт зөвлөж зааварчилгааг нь өгчихдөг болохоор амар байдаг гэлцдэг. 

-Бээжин Утай Гүнбүмийн аялал гэхээр Бээжинд олон сонирхолтой зүйл үздэг үү?

-Мэдээж тэгэлгүй яахав. Бээжинд гурван хоног аялахдаа хуурай газрын хамгийн том далайн аквариумыг үзэж,  3000 хүний суудалтай далайн театрт далайн хав, дельфины тоглолт төдийгүй Тайландын заан, матрын тоглолт үзэж, дэлхийн паркаар аялж 50 гаруй орны 109 алдартай барилга байгууламжийгүзэх сонирхдог. Азид хамгийн томдоо орох зоо паркаар ч аялдаг. Дэлхийн хамгийн том хотын талбай болох Тян-Ан-Мэнийн талбайд хөл тавина. 2008 онд зохиогдсонXXIX  зуны олимпийн төв цэнгэлдэх хүрээлэн болох Шувууны үүр цогцолбор, усан шоог үздэг.

Манай аяллаар явж үзсэн хүмүүсийн дунд “Би Бээжингээр их л явж байсан. Хаагуур юу хийж явж байсан байна аа. Бээжинг мэддэг гэж боддог байсан чинь мэдэхгүй юм их байжээ. Танай аяллаар яваад нүд нээгдэж байна.Хөтөчтэй аялна гэдэг чинь тун өөр юм байна” гэх нь бий.

-Ахмадын баяр дөхөж байна. Та бас аялалдаа явах гэж байна уу.

Тиймээ. Долоо хоногийн Пүрэв гараг бүр Утай-Бээжингийн аялал гардаг.Одоо энэ сарын 15, 22-нд аялал гарах гэж байна. Ариун дагшин бурхны орон болох Утайгийн аялалд аав ээж, ах эгчээ, үр хүүхдээ аялуулах гэж байгаа бол энэ цаг үе бол хамгийн тохиромжтой мөч нь юм. Манай “Тэнгэр трэвел” компаниар аялж байсан, бидэнтэй Утай - Гүнбум болон бусад аялалд хамт явж байсан бүх аялагчдадаа, компанийн нийт үйлчлүүлэгчдэдээ хамгийн сайн сайхныг хүсч,  

Намсрай бурхан шиг баян
Найдан жүд шиг өнөр
Манал бурхан шиг эрүүлэх
Манзушир бурхан шиг оюунлаг байхыг хүсэн ерөөе.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд баярлалаа. Тантай хамт Утай Гүнбум аялая гэвэл ямар утсаар холбогдох вэ?

Манай компанийн 9595-2929, 9595-7979, 7011-6969 дугаар болон www.facebook.com/tengertravel/ -ээр холбогдож болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.tengertravel.mnцахим хуудсаар зочлоорой. Баярлалаа

Өдрийн сонин. 2016.09.13 Мягмар гараг. №211, (5476) 

Бусад мэдээ