Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар
Хуваарь: VIII/20,

Аяллын онцлог:
Эрхүү хот, Сибирийн цэнхэр сувд Байгал нуур, Ангар мөрний байгалийн үзэсгэлэнтэй тогтоцтой танилцах аялал

Хөтөлбөр

1-р өдөр
Чиглэл:   Улаанбаатар – Улаан Үд
Хоол:   оройн хоол

Өглөө 04:00 цагт компанийн байранд цугларан автобусандаа сууж Улаан­-Үдийн чиглэлд хөдөлнө. Замдаа Дархан, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоор дайрч, 5 цаг орчмын дараа 2 улсын хилээр нэвтрээд зорьсон газраа ирж оройн хоолоо зооглоод буудалдаа байрлан амарна.

2-р өдөр
Чиглэл:   Улаан-Үд - Иволгийн дацан - Эрхүү
Үзвэр:   Иволгийн дацан, Эрхүү хот
Хоол:   өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

08:00 цагт өглөөний цайгаа уугаад Оросын ард түмний бурхан шашны төв Иволгийн дацанд очиж Амьд бурхан Итгэлт хамбын ариун лагшинд мөргөнө. Энэ зууны гайхамшигт шүтээн энэхүү ариун мөнх лагшнаас авсан эд эс амьд эсийнхтэй ижил байсан ер бусын үр дүн дэлхий нийтийг гайхшруулж байгаа билээ. Өдрийн хоолны дараа Эрхүү хотын зүг хөдлөнө. Эрхүү хотод ирж оройн хоолоо зооглоод буудалдаа байрлан амарна.


3-р өдөр
Чиглэл:   Эрхүү-Листвянка
Үзвэр:   Байгал нуур, Листвянка тосгон, "Байкал" музей, Казанский сүм
Хоол:   Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй Дорнын сувд Байгал нуурыг зорино. Замаараа ОХУ-ын долоон гайхамшгийн нэг болсон Байгал нуурын музей үзэж сонирхоод Листвянка тосгонд ирж өдрийн хоолоо зооглоно. Түүний дараа дүүжин гүүрээр уулын оргил дээр гарч үлгэр домогт гардаг Ангар мөрний байгалийн үзэсгэлэнтэй тогтоцыг үзэж сонирхоод мөн Листвянка тосгоны худалдааны захаар зугаалж худалдаа хийх боломжтой. Оройн хоолны дараа буудалдаа амарна. 

4-р өдөр
Чиглэл:   Листвянка-Эрхүү
Үзвэр:   "130-ый квартал"
Хоол:   Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа Эрхүү хотыг зорино. Замаараа Оросын ард түмний соёл уламжлалыг харуулсан музей болох “Тальцы” үзэж сонирхоод Эрхүү хотод ирээд өдрийн хоолны дараа хотын алдарт “130-ый квартал“ худалдааны гудамжаар зугаалж худалдаа хийх боломжтой. Оройн хоолны дараа буудалдаа бууж амарна.

5-р өдөр
Чиглэл:   Эрхүү - Улаан-Үд
Үзвэр:   Улаан-Үд хот
Хоол:   Өглөөний цай, оройн хоол

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Улаан-Үд хотын зүг хөлгийн жолоо зална. Улаан-Үд хотод ирж буудалдаа байрлаад чөлөөтэй амарна. Энд хотын нэрийн хуудас болсон агуу удирдагч В.И.Лениний хөшөө, ханхүү Николайд зориулсан Арк, Дуурь бүжгийн театр зэрэг түүхэнд тод мөртэй цаг үе, үйл явдлыг эргэн сануулж, алдаршуулсан дурсгалт барилга байгууламжууд оршдог. Улаан- Үд хотын залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газрын нэг Арбатын гудамжаар зугаалангаа, худалдаа хийх боломжтой. Оройн хоолооо зооглоод зочид буудалдаа байрлан амарна

6-р өдөр
Чиглэл:    Улаан-Үд - Улаанбаатар
Хоол:   өглөөний цай, өдрийн хоол

Өглөөний цайны дараа Улаанбаатар хотын зүг хөлгийн жолоо зална. Буцах замдаа Итгэлт хамбын хүртэж байсан нойргүйдэл нойр булчирхай, сахарын өвчинд сайн гэгдэх ариун рашааныг хүртэнэ. Хоёр улсын хил нэвтрээд Алтанбулагт ирж өдрийн хоолоо зооглоно. Орой Улаанбаатар хотод ирж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

7-р өдөр
Чиглэл:   Улаанбаатар

ОХУ-ын Эрхүү хотын хөгжил цэцэглэлт, Ангар мөрний үзэсгэлэнт байгал, Сибирийн цэнхэр сувд Байгал нуурын эргээр аялсан мартагдашгүй аяллынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн 06:50 цагт Улаанбаатарын төмөр замын төв буудалд буун аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Тайлбар

Том хүн:

  • 1.390.000₮
  • 1.890.000₮ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд:

  • 1.390.000₮ /зочид буудалд ортой/
  • 890.000₮ /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд багтсан зүйлс:
  • УБ-Эрхүү-УБ чиглэлийн галт тэрэгний купе зэрэглэлийн тасалбар
  • Эрхүү хотод 3 одны зэрэглэлтэй зочид буудалд байрлах зардал
  • Листвянка тосгонд жуулчны баазад байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоол /өглөөний цай-3, өдрийн хоол-3, оройн хоол-3/
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Орос - Монгол хэлтэй хөтөч-орчуулагчийн үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

6) Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

7) Хэрэв аяллын бүрэлдхүүн 30 хүнээс бага бол аяллын үнэ нэмэгдэж товлосон хугацаандаа аялах боломжтой. Эсвэл аяллын үнийг нэмэхгүйгээр 30 ба түүнээс дээш хүнтэй аяллын баг бүрдтэл аялал гаргах хугацаа өөрчлөгдөж болно.

 

        

Аяллын альбом

Аялалтай холбоотой бусад мэдээллүүд