Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар

Хонконгод “Үнэт эдлэл, чулууны үзэсгэлэн 2016” болно

Өнгөрөгч 2015 онд 50 гаруй улс орон болоод бүс нутгаас 3750 гаруй байгууллага хамт олон үзэсгэлэнд оролцож, 56700-аад зочид төлөөлөгч нар оролцсон бол, 2016 оны 09 сарын 03-19 хооронд Хонконгод зохион байгуулагдах энэхүү үзэсгэлэнд дэлхийн 22 орон оролцохоо мэдэгдээд байгаа юм байна. Тухайлбал жил болгон зохион байгуулагддаг энэхүү үзэсгэлэн нь дэлхийн томоохон үзэсгэлэнгүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог. 

Тус үзэсгэлэнд оролцсоноор энэ төрлийн бизнесийн дэлхийн зах зээлийн ерөнхий чиг хандлага, хөгжил дэвшил, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, өөр хоорондоо бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах, хэрэглэгчдэд сурталчилах маш том үр өгөөж бүхий гайхалтай боломж гэж үздэг байна. 

Бразил, Хятад, Колумб, Франц, Герман, Солонгос, Польш, Япон, Сингапур, Тайланд, АНУ, Турк гэх мэт улс орны оролцоо нэмэгдсээр байгаа билээ. Уг үзэсгэлэн маань Аsia World  EXPO-д очир эрдэнэ, сувд, бүх төрлийн үнэт эрдэнийн чулуу, тэдгээрийг дагалдах хэрэгслийг дэлгэн үзүүлнэ. Хонконгийн алдарт Хурал үзэсгэлэнгийн танхимд болохоор товлогджээ.

 

Бусад мэдээ