Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар
Хуваарь: IX/28, XI/14,

Аяллын онцлог:
Улаан-Үд хотын зах худалдааны төвүүдээр худалдаа хийх, Итгэлт хамбад мөргөх аялал

Хөтөлбөр

1-р өдөр
Чиглэл:   Улаанбаатар – Улаан Үд
Хоол:   Оройн хоол

Өглөө 05:00 цагт компанийн байранд цугларан автобусандаа сууж, Улаан-Үдийн чиглэлд хөдөлнө. Замдаа Дархан хот, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоор дайрч, 5 цаг орчмын дараа 2 улсын хил гааль дээр очих бөгөөд хил дээрх ачааллаас хамаарч хил нэвтэрнэ. Дараа нь ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод ирж, оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлан амарна.

2-р өдөр
Чиглэл:   Улаан Үд – Иволгийн дацан -Улаан Үд
Үзвэр:   Иволгийн дацан, Итгэлт хамбад мөргөх, хотын төв талбай, В.И.Лениний хөшөө, ханхүү Николайд зориулсан Арк, Дуурь бүжгийн театр
Хоол:   Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

08:00 цагт өглөөний цайгаа уугаад Оросын ард түмний бурхан шашны төв Иволгийн дацанд очиж Амьд бурхан Итгэлт хамбын ариун лагшинд мөргөнө. Энэ зууны гайхамшигт шүтээн энэхүү ариун мөнх лагшнаас авсан эд эс амьд эсийнхтэй ижил байсан ер бусын үр дүн дэлхий нийтийг гайхшруулж байгаа билээ. Улаан-Үд хотод ирж өдрийн хоолоо зооглоод дараа нь 18-р зууны үед үүсэн байгуулагдсан хотын төв талбайд дурсгалын зургаа татуулна. Энд хотын нэрийн хуудас болсон агуу удирдагч В.И.Лениний хөшөө, ханхүү Николайд зориулсан Арк, Дуурь бүжгийн театр зэрэг түүхэнд тод мөртэй цаг үе, үйл явдлыг эргэн сануулж, алдаршуулсан дурсгалт барилга байгууламжууд оршдог /а.х.2 цаг/. Улаан-Үд хотын залуус чөлөөт цагаа өнгөруулэх дуртай газрын нэг Арбатын гудамжаар зугаалангаа, худалдаа хийнэ. Чөлөөт цаг /а.х. 3 цаг/. 19:00 цагт оройн хоолоо зооглоод буудалдаа байрлан амарна.

3-р өдөр
Чиглэл:   Улаан Үд – Улаанбаатар
Үзвэр:   Итгэлт хамбын рашаан, Дархан хот, Бурхан багшийн хөшөө, Морин хуурын толгой
Хоол:   Өглөөний цай, Өдрийн хоол

06:00 цагт өглөөний цайгаа уусны дараа Улаанбаатар хотын зүг хөлгийн жолоо зална. Буцах замдаа Итгэлт хамбын хүртэж байсан нойргүйдэл нойр булчирхай, сахарын өвчинд сайн гэгдэх ариун рашааныг хүртэнэ. 13:00 цагийн үед 2 улсын хил гааль нэвтрээд Сүхбаатар хотод ирж, өдрийн хоолоо иднэ. Дараа нь Дархан хотод ирж, Бурхан багшийн хөшөө, Морин хуурын толгойд гарах бяцхан аялал хийнэ. Орой 21:00 цагийн үед Улаанбаатар хотод ирж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Тайлбар

30-с дээш хүнтэй том автобус

Том хүн

  • 420.000₮
  • 550.000₮ /ганцаараа 1 өрөөнд байрлах бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/

  • 420.000₮/зочид буудалд ортой/
  • 250.000₮ /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд  багтсан зүйлс:

  • Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Улаан-Үд хотод 2 одны зэрэглэлтэй  зочид буудалд байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоол /өглөөний цай-2, өдрийн хоол-2, оройн хоол-2/
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Орос - Монгол хэлтэй хөтөч-орчуулагчийн үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Иволгийн дацангийн хандив 250 руб. (Итгэлт хамбыг олон нийтэд ил гарах үеэр хандив өгөхгүй байж болно.)

Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

Хэрэв аяллын бүрэлдхүүн 30 хүнээс бага бол аяллын үнэ нэмэгдэж товлосон хугацаандаа аялах боломжтой. Эсвэл аяллын үнийг нэмэхгүйгээр 30 ба түүнээс дээш хүнтэй аяллын баг бүрдтэл аялал гаргах хугацаа өөрчлөгдөж  болно.

Аяллын альбом

Аялалтай холбоотой бусад мэдээллүүд