Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар
Хуваарь: VIII/17, VIII/24, IX/28,

Аяллын онцлог:
ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хоттой танилцах, Итгэлт хамбад мөргөх, Сибирийн цэнхэр сувд Байгал нуурын эрэгт амрах.

Хөтөлбөр

1-р өдөр
Чиглэл:    Улаанбаатар – Сүхбаатар
Үзвэр:   Дархан, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот

Оройны 19:30 цагт Улаанбаатар төмөр замын өртөөнд цуглан 20:30 цагийн 263 дугаар галт тэргэнд суун Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарын чиглэлд хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.

2-р өдөр
Чиглэл:   Сүхбаатар - Иволгийн дацан – Байгал нуур
Үзвэр:    Иволгийн дацан, Байгал нуур
Хоол:   Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний 05:30 цагт Сүхбаатар хотод ирж аяллын автобусандаа суун 2 улсын хил гаалиар нэвтэрч Иволгийн дацангийн зүг хөдөлнө. Оросын ард түмний бурхан шашны төв Иволгийн дацанд очиж Итгэлт хамбын ариун лагшинд мөргөнө. Энэ зууны гайхамшигт шүтээн энэхүү ариун мөнх лагшнаас авсан эд эс амьд эсийнхтэй ижил байсан ер бусын үр дүн дэлхий нийтийг гайхашруулж байгаа билээ. Өдрийн хоолны дараа ЮНЕСКО-­гийн дэлхийн өвд бүртгэлтэй Дорнын сувд Байгал нуурыг зорино. Дэлхий дээрх хамгийн олон жил буюу 25 сая жил насалж, цэвэр усны нөөцийн 19%-­ийг хадгалдгаараа гайхагддаг. Байгал нуур дээрх бааздаа ирж оройн хоолоо зооглоод амарна.

3-р өдөр
Чиглэл:   Байгал нуур
Үзвэр:   Байгал нуур
Хоол:   Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа ОХУ-ын долоон гайхамшгийн нэг болсон Байгал нуурын ойр орчмын үзэсгэлэнт газруудад зургаа татуулан, нуурын эрэг, ойн чөлөөгөөр зугаалахаас гадна хүсвэл завиар аялан, загас барьж цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.

4-р өдөр
Чиглэл:   Байгал нуур – Улаан-Үд
Үзвэр:   Байгал нуур, Лениний хөшөө, ханхүү Николайд зориулсан Арк, Дуурь бүжгийн театр, Арбатын гудамж
Хоол:   Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

Өглөөний цайны дараа чөлөөтэй амарч тухлаад 12:00 цагт Улаан-Үд хотруу буцна. Өдрийн хоолны дараа 18-р зууны үзэмжээр өнөөдрийг гайхшруулж байгаа хотын төв талбайд дурсгалын зургаа татуулна. Энд хотын нэрийн хуудас болсон агуу удирдагч В.И.Лениний хөшөө, ханхүү Николайд зориулсан Арк, Дуурь бүжгийн театр зэрэг түүхэнд тод мөртэй цаг үе, үйл явдлыг эргэн сануулж, алдаршуулсан дурсгалт барилга байгууламжууд оршдог. Улаан-Үд хотын залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газрын нэг Арбатын гудамжаар зугаалангаа, худалдаа хийнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

5-р өдөр
Чиглэл:   Улаан-Үд – Сүхбаатар - Улаанбаатар
Үзвэр:   Итгэлт Хамбын рашаан, Дархан хот, Бурхан багшийн хөшөө, Морин хуурын толгой
Хоол:   Өглөөний цай, Өдрийн хоол

Өглөөний цайны дараа Улаанбаатар хотын зүг хөлгийн жолоо зална. Буцах замдаа Итгэлт хамбын хүртэж байсан нойргүйдэл нойр булчирхай, сахарын өвчинд сайн гэгдэх ариун рашааныг хүртэнэ. Хоёр улсын хил нэвтрээд Алтанбулагт ирж өдрийн хоолоо зооглоно. Орой 20:00 цагт Сүхбаатар хотын галт тэрэгний буудалд ирж 264 дүгээр галт тэргэнд суун Улаанбаатар хотын чиглэлд хөдөлнө. Маргааш өглөөний 06:16 цагт Улаанбаатар төмөр замын буудалд ирж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Тайлбар

30-аас дээш хүнтэй том автобус

Том хүн

  • 890.000₮
  • 1.090.000₮ /ганцаараа 1 өрөөнд орох бол/

Хүүхэд /12 нас хүртэлх/

  • 890.000₮ /зочид буудалд ортой/
  • 490.000₮ /зочид буудалд оргүй/

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Сүхбаатар-Улаан-Үд—Байгал нуур - Сүхбаатар аяллын автобусны үйлчилгээний зардал
  • Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн унтлагын галт тэрэгний тасалбар
  • Улаан-Үд хотод 2 одны зэрэглэлтэй  зочид буудалд байрлах зардал
  • Байгал нуурын эрэг дээрх жуулчны баазад байрлах зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоол /өглөөний цай-4, өдрийн хоол-4, оройн хоол-4/
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Орос - Монгол хэлтэй хөтөч-орчуулагчийн үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд  багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Иволгийн дацангийн хандив 300 руб. (Итгэлт хамбыг олон нийтэд ил гарах үеэр хандив өгөхгүй байж болно)

6) Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж хөтөлбөр, аялах хугацаа болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарах үед гэрээний хавсралтаар батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

7) Хэрэв аяллын бүрэлдхүүн 30 хүнээс бага бол аяллын үнэ нэмэгдэж товлосон хугацаандаа аялах боломжтой. Эсвэл аяллын үнийг нэмэхгүйгээр 30 ба түүнээс дээш хүнтэй аяллын баг бүрдтэл аялал гаргах хугацаа өөрчлөгдөж болно.

 

Аяллын альбом

Аялалтай холбоотой бусад мэдээллүүд