Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар

Аялал танд ямар өөрчлөлтийг авчрах вэ?

Хорвоо ертөнц хэмээх түмэн боть нэвтэрхий толийг уншихын тулд аялахаас өөрөөр хамгийн сайн таньж ухаарах арга юусан билээ. Энэтхэгийн ард түмний оюун санааны удирдагч Ганди тэрээр “Хувь хүний хувьсал шинэчлэлт нь дэлхий ертөнцийг танин мэдэх хүслээс эхэлдэг” гэж хэлсэн нь бий. Аялал нь хүний оюуны хөгжил, бодол санааны сэрэхүйд нөлөөлж ямар өөрчлөлт авчирдгийг олж мэдэцгээе.

  • Түүх, газар орны талаар танин мэдэхүйн боловсрол олгоно
  • Биднийг дэлхийн хүмүүс, тэдний соёлтой холбоно
  • Зав чөлөөгүй амьдралын хэмнэлээс завсар авч, амар амгаланг мэдрүүлнэ
  • Аливаагийн олон талт байдлыг харах мэлмийг нээж, мэдлэгийг өргөжүүлнэ
  • Оюун ухаан, бие махбодь, сэтгэл зүйд тогтсон зуршлуудыг эвдэхэд тусална
  • Биднийг стрессээс ангижруулж, урам зоригийг сэргээнэ
  • “Анхны” гэх тодотголтой оролдлого бүр туршилт болж, хүн бүрийн дотор оршин буй сониуч хүүхдийг сэрээнэ
  • Хүсэл тэмүүлэлд хүрэх бартаат замыг зөв гольдролд нь хөтлөн оруулна
  • “Урьд өмнө нь үзээгүй” гэх айдастай нүүр тулж, алдагдаж болох байсан боломжид уриална
  • Өөрийгөө таньж, шинээр нээнэ.

Тиймээ, хаа нэг тийшээ яв. Адал явдалтай учир, Өөрийгөө хайрла, Өнөөдрийг хайрла, Амьдралаа хайрла!

Бусад мэдээ