Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар

Кимоно, Юката 2-ын ялгааг мэдэх үү?

Япончууд Шинэ жилийн баярын үеэрээ Кимоно өмсдөг бол зун цагт болдог тэмдэглэлт баяр ёслолын үеэр Юката өмсдөг. Нэгэн ёсондоо Юката нь Кимоногийн зуны хувилбар гэж хэлж болох бөгөөд хэд хэдэн ялгаа бий.

  • Материалын хувьд Юката нь ихэвчлэн синтетик даавуугаар хийгддэг бол Кимоно нь торгоор хийгддэг тул илүү гоёмсог харагддаг. Тиймдээ ч кимоно илүү үнэтэй. Юкатаг зуны улиралд өмсөхөд илүү тохиромжтой.
  • Юкатагийн ханцуй 50 см-ээс илүү урт байдаггүй бол Кимоногийнх 110 см хүртэлх урттай байдаг. Ийм урттай Кимоног “Фурисодэ” гэж нэрлэдэг бөгөөд япончууд төрсөн өдрөөрөө өмсдөг байжээ.
  • Кимоног Шинэ жил, хуримын ёслол, төрсөн өдөр зэрэг албан ёсны тэмдэглэлт өдрүүдэд өмсдөг. Харин Юкатагаар зун тэмдэглэдэг Мацури фестиваль, Галт наадамд зориулан гоёдог ажээ.
  • Кимоногийн Фурисодэ, Хомонги, Иромужи, Комон, Мофуку, Томосодэ зэрэг төрлүүд бий. Эдгээр нь торгон хээ бүхий доторлогоотой байдаг бол Юката доторлогддоггүй. Хийхэд маш хялбар, сэрүү татуулдаг учир Зуны хувцас гэгддэг.

Бусад мэдээ