Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар

“Тэнгэр трэвел” ХХК  Монгол улсын тэргүүлэх ач холбогдол бүхий Аялал жуулчлалын салбарт тууштай, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж монголынхоо жуулчдыг  дэлхийн улс орнуудад, олон улсын болон өөрийн орны  жуулчдыг Монгол орноороо аялуулсаар ирсэн төдийгүй дотоод гадаадын чиглэлд аялуулсан жуулчдынхаа тоогоороо, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг чанартай, хариуцлагатай, найдвартай өндөр түвшинд хийдэг гүйцэтгэлээрээ Аялал жуулчлалын салбарын  арвин их  туршлага хуримтлуулсан  үндэсний тэргүүлэгч  компани билээ.

Бидний алсын хараа:

Хамгийн их итгэл хүндэтгэл хүртсэн Аялал жуулчлалын компани байна.

  • Үйлчлүүлэгчээ байнга сонсож, тэдний хэрэгцээ шаардлага хүлээлт, сэтгэлд нийцүүлэн үйлчилснээр үйлчлүүлэгчдийн хүндэтгэлийг хүлээнэ.
  • Компаний нэр хүндийг өсгөн нэмэгдүүлж, ажилтан Тэнгэр трэвел компанид ажиллаж байгаагаараа бахархаснаар ажилтаны хүндэтгэлийг хүлээнэ.
  • Аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийн төлөө харилцагч, хамтрагчдынхаа харилцан ашигтай хамтын ажиллагааг ханган ажилласнаар салбарынхаа  хүндэтгэлийг хүлээнэ.
  • Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, улс орныхоо хөгжил цэцэглэлд хувь нэмрээ орууулснаар иргэд, олон нийтийн хүндэтгэлийг хүлээнэ.

Бидний эрхэм зорилго:

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр үйлчлүүлэгчийнхээ амьдралын чанарыг тасралтгүй сайжруулж, чанартай, найдвартай, хариуцлагатай байдлыг эрхэмлэсэн аялал жуулчлалын салбарын жишиг компани байна.

  • Үйлчлүүлэгчийн аялаж амрах хүсэл, хэрэгцээг найдвартай, чанартай, сэтгэлд хүрсэн үйлчилгээгээр хангаж аяллын амтыг мэдрүүлэн амьдралыг нь илүү сонирхолтой аз жаргалтай болгоно.
  • Үйлчлүүлэгчийн үзэл бодол, хэрэгцээ, сонирхол, хүсэл мөрөөдөл, боломж бололцоог харгалзан, эрэлт хэрэгцээнд нь нийцүүлсэн аяллын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоно.
  • “Үйлчүүлэгчийг  нэн тэргүүнд” тавьсан Монголын аялал жуулчлалын салбарын жишиг компани байна.

Бидний үйл ажиллагаандаа баримтлах зарчмууд:

  • Компани нь хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд ажилтан нь байгууллагынхаа үзэл баримтлалыг ойлгож байгууллагын соёлыг хүндэлж дүрэм журмыг хэрэгжүүлнэ. 
  • Бид өөрсдийн нөөц боломж хүчээ нэгтгэн хамтран ажиллаж,  хамгийн тааламжтай ажлын орчинг бүрдүүлнэ.
  • Ажилтан бүр зөв бодолтой, зөв хандлагатай, зөв сэтгэлтэй, зөв үйлдэлтэй зөв юм хийдэг байхыг эрхэмлэнэ.
  • Ажилтан бүр үйлчлүүлэгчийнхээ эрэлтийг мэдэрч тэдгээрийн хүсэн хүлээсэн үйлчилгээг үзүүлж ажиллана.  
  • Ажилтан үйлчлүүлэгчийн гомдлыг хүлээн авсан бол, эсвэл таньд гомдол гаргасан  бол түүнийг өөрийнхөө асуудал гэж үзэж гомдлыг барагдуулах ажлыг түргэн шуурхай хийнэ.
  • Хүн бүрийн нэр төрийг эрхэмлэн адил тэгш хүндлэл үзүүлэн харилцана.
  • Байгууллагын ёс зүйн зарчмыг хувийн үзэл бодлоосоо дээгүүр тавьж ажиллана.
  • Нөөцийг ашиглах шинэ санал, санаачлага гаргаж, аливааг сайжруулах боломжийг эрэлхийлдэг бүтээлч хандлагыг хөхүүлэн  дэмжинэ.
  • Ажилтан эрхэлсэн ажил, хүлээсэн үүрэг даалгавраа хариуцлагатай нэр төртэй гүйцэтгэдэг байна. 
  • Үйлчилгээний ажилтаны болон үйлчилгээний байгууллагын стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
  • Үйлчлүүлэгчиддээ  хэрэгцээтэй цагт нь туслаж, зөвлөгөө өгч, тэднийг  аливаа эрсдлээс хамгаалж  ажиллана.
  • Бид өдөр бүр өөрийн  үйлчлүүлэгчээ  олж тэдэнд үнэнч байж хүндэтгэлтэй  харьцана.
  • Ажилтан бүр эрхэлсэн ажил үйлчилгээнийхээ алдааг байнга шалгаж тасралтгүй сайжруулалт хийнэ.
  • Өрсөлдөгч  компаниудтай хүндэтгэлтэй харьцан зах зээлд эрүүл шудрагаар өрсөлдөх зарчмын баримтална.

Бид Нийгмийн хариуцлагын хүрээнд:

Ард түмнийхээ соёл урлаг, боловсролын үйл ажиллагааг дэмжих, Аялал жуулчлалын талаарх танин мэдэхүйн мэдлэгийг ард иргэддээ түгээх  зорилго бүхий олон ажлуудыг амжилттай зохион байгуулж байна.  Эдгээрээс товч дурдвал:

  • 2012 онд “Шинэ дэлхий” телевизтэй хамтран “Та яг одоо аялмаар байна уу” телевизийн цуврал нэвтрүүлэгийг санаачлан, ивээн тэтгэгчээр оролцож нийт 10 аялагчийг Хонконг, Хайнан, Чэжү, Бээжин, Утайд үнэ төлбөргүйгээр амжилттай аялуулж олны талархалыг хүртсэн.
  • 2012 оны 12 дугаар сард “ТВ5” телевизтэй хамтран “Ододтой бүжиглэе” нийтийн цэнгээнт бүжгийн анхны реалити шоуг ивээн тэтгэж соёл урлагыг дэмжих ажилд өөрийн хувь нэмрээ оруулж тэргүүн байрт шалгарсан 2 хосыг “Газрын диваажин Хайнан” аралд аялуулж ирсэн.
  • 2013-2014 онд “Соён гэгээрүүлэгч” телевизтэй хамтран “Тэнгэр трэвелийн замаар тив дэлхийг тойрцгооё” төслийн хүрээнд Дэлхийн аялал жуулчлалын төв болсон 9 улсыг зорьж танин  мэдэхүйн цуврал нэвтрүүлэг бэлтгэж Аялал жуулчлалын талаарх мэдлэг ,мэдээлэлийг ард түмний хүртээл болголоо.
  • 2014 оны 2 дугаар сард Facebook хуудсаар дамжуулан оюутан залуучуудын дунд Валентины баяраар “Хайрын бэлэг-аялал” уралдаан зарлаж, тэргүүн байрт шалгарсан 2 хосыг “Үзэсгэлэнт Чэжү” аралруу үнэ төлбөргүйгээр аялуулж ирсэн.
  • 2014 оны 4 дүгээр сараас “ТВ8” телевизтэй хамтран нийтийн дуучид оролцсон “Хамтдаа-2” шоу нэвтрүүлгийн 30 дугаарыг ивээн тэтгэж, тэргүүн байрт шалгарсан Батсайхан ахлагчтай багийн нийт 8 хүнийг “Газрын диваажин Хайнан” аралд аялуулж Соёл урлагийг дэмжих үйлсэд  хувь нэмрээ оруулж ирлээ.
  • 2014 оны 6 дугаар сард “Эх үрсийн баяр”-т зориулан хүүхэд багачуудын дунд “Ээждээ барих нандин бэлэг-аялал” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулж, тэргүүн байрт шалгарсан хүүхдийн ээжийг Бээжин хотоор үнэгүй  аялуулав.
  • Монгол орны хүүхэд залуус, ард иргэдийн оюуны хөгжилд хувь нэмрээ оруулан иргэдэд аялал жуулчлалын боловсрол олгох, оюуны хөрөнгө оруулалт хийх, хүн бүрт аялах боломжийг бий болгох зорилгоор компанийхаа Facebook хуудсаар дамжуулан хамгийн өндөр шагналын сантай уралдаан зарлаж, 10 жилийн турш сар бүр нэг хүн нийт 120 хүнийг гадаадын улс орнуудад үнэ төлбөргүй аялуулах төсөл хэрэгжүүлж эхлээд амжилттай явагдаж байна. Энэхүү төслийн хүрээнд одоогоор 15 хүнийг Хайнан, Тайланд, Хонконг, Чежү, Байгаль нуур, Япон, Сөүл, Бали, Бээжин Утай, Дубай  гэх мэт  чиглэлүүдэд аялуулаад байна

Цаашид бид нийгмийн хариуцлагын хүрээнд ард иргэд, нийгмийн сайн сайхны төлөө боловсрол, соёл урлаг, байгаль орчин, эрүүл мэнд, хүүхэд залуус, нийгмийн эмзэг бүлгүүдэд чиглэгдсэн  олон ажлуудыг   зохион байгуулахаар төлөвлөж байна .