Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар

Ард түмнийхээ амьдралын аз жаргалтай үеийн Нандин дурсамжийг  бүтээгч Тэнгэр трэвел компанид тавтай морилно уу.

Аялал жуулчлалын салбарт арав гаруй жилийн түүхэн хугацаанд бидэнтэй хамт байж монголын аялал жуулчлалын салбарын хөгжлийн түүхийг хамтдаа бичилцэж яваа Тэнгэр трэвел ХХК-ны эрхэм хүндэт үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсад, бизнесийн хамтрагч та бүхэндээ чинь сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье.

Өнөөдөр бид Монгол улсын Аялал жуулчлалын салбарын арвин их туршлагатай үндэсний  тэргүүлэгч компани болсон төдийгүй олон улсын аялал жуулчлалын шилдэг компани, зочид буудал, ресторан, алдартай паркууд үзвэр үйлчилгээний газруудын итгэлтэй найдвартай бизнесийн хамтрагч нь байж аяллын чанартай бүтээгдэхүүн найдвартай үйлчилгээг үйлчлүүлэгч та бүхэндээ хүргэж байгаагаа хэлэхэд таатай байна.

Бидний хувьд  өөрийн орны  жуулчдыг дэлхийн 30 гаруй орны 110 аялал жуулчлалын төв болсон гайхамшигт газруудад тэдний итгэл хүндэтгэлийг хүлээж амжилттай аялуулж ирсэн арвин туршлага маань бусдаас ялгарах үйлчлүүлэгчийнхээ итгэлийг хүлээсэн онцгой давуу тал болж байна.

Түүгээр ч зогсохгүй бид Монгол улсынхаа үзэсгэлэнт  байгаль, олон зуун жил өвлөгдөн ирсэн нүүдэлчин ахуйн түүх соёл, уламжлал, түүхийн үнэт өв зэргийг таниулах, дэлхийд сурталчлах  олон төрлийн аяллыг зохион байгуулж аялаж амрахыг хүссэн мянга мянган гадаад, дотоодын  жуулчдыг Монгол орны өнцөг булан бүрт аялуулж улс орныхоо эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.

Бид үйлчлүүлэгчээ үйл ажиллагааныхаа нэн тэргүүндээ тавьж тэдний аялаж амрах хүсэл, хэрэгцээг чанартай сэтгэлд нь хүрсэн найдвартай үйлчилгээгээр хангаж аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, чанарыг тасралтгүйгээр сайжруулан  үйлчлүүлэгчээ байнга сонсож  өдөр бүр хамтдаа хөгжин дэвшиж байна.

Тэнгэр трэвел компаний хамт олон бид Үйлчлүүлэгч та бүхнийхээ  аялаж амрах хүсэл, хэрэгцээг найдвартай, чанартай, сэтгэлд хүрсэн үйлчилгээгээр хангаж аяллын амтыг таньд мэдрүүлэн амьдралыг тань илүү сонирхолтой аз жаргалтай  болгосон ариун нандин дурсамжийг бүтээхийн төлөө бүхий л сэтгэл зүрхээ зориулан ажиллах болно.

Тэнгэр трэвел компаний цахим хуудсаар зочилсон эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа.

Та бүхний аялах зам дардан байж амьдрал аз жаргалаар дүүрэн байг.

Гүйцэтгэх захирал

С. Туул