Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар
Бичсэн: Munkh Munguu


Сэтгэгдэл:
Маш сайхан дурсамжтай, үзэж харах юм ихтэй сайхан газраар оруулж, сайхан хоол идэж, тав тухтай аялаад ирлээ. Аялалын хугацаанд бидэнд чин сэтгэлээсээ тусалж дэмжиж. зааж сургаж , Тайланд нутгийн түүх, Хаадын тухай болон бүхий л аяллын хөтөлбөрт орсон газруудын тухай сэтгэл харамгүй ой тоонд шингэтэл ярьж явсан аяллын хөтөч Өлзийдөө маш их баярлалаа. Үнэхээр сайхан байсан очиж үзэх газруудынхаа үүх түүхийг бүрэн утгаар нь ойлгочоод тэр газраа очиж үзэхэд мааш их юм үлддэг юм билээ. Бидэнд хүний нутагт бага, жижиг сажиг зүйлийг ч гэсэн захиж зааж байсан, Өлзий маань бидэнд яг л аав ээж шиг халамжилж, анхаарч , аяллын төгсгөол хүртэл гаргаж өгч, яг л ах дүүс шиг болоод буцлаа. Өлзий болон Тэнгэр травелийн хамт олондоо маш их баярлалаа. Урьд нь гэрээсээ гарах дургүй байсан би ийм сайхан аяллын дараа буцаж ирэхдээ, за одоо хаашаа явдаг юм билээ? Аялал чинь ийм сайхан байдаг байсан юмуу гэж алдсан цаг хугацаандаа их харамсаж, дахин дахин Танай хамт олноор үйлчлүүлэн, ялангуяа Өлзийгөөрөө хөтөч хийлгэн аялах хүсэл эрмэлзлэлтэй буцаж ирлээ. Баярлала Өлзий минь , Дүүдээ цаашдынх нь ажил хөдөлмөрт их амжилт хүсье! Тэнгэр травелийн хамт олондоо ажлын амжилт хүсье! Та бүхэндээ баярлалаа!